Л.Моура хет-трик хийж Тоттенхэм Хотспур шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Л.Моура хет-трик хийж Тоттенхэм Хотспур шигшээд шалгарлаа

Л.Моура хет-трик хийж Тоттенхэм Хотспур шигшээд шалгарлаа

Аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолтууд сюрприз дүүрэн боллоо. Өчигдөр Ливерпүүл клуб хүнд байдлаас эргэн ирж Барселонаг буулгаж авсан бол Тоттенхэм Хотспур клуб  талбайдаа хожигдож хүнд байдалд орсон ч эргэн ирэлт хийж Аяксыг 3-2 харьцаатай талбайд нь хожиж аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарсан байна. Хоёр багийн эхний тоглолт Тоттенхм Хотспур клубын талбайд болж зочин багийн ялалтаар өндөрлөөд байсан тул нэгэнтээ шигшээд шалгарах боломж бага гэж харагдаж байсан ч Л.Моура хет-трик хийснээр багаа анх удаагаа аваргуудын лигийн шигшээ шатанд авчирлаа.

  • Аякс 2-3 Тоттенхэм Хотспур (гоол: де Лигт 5’, 35’, Л.Моура 55’, 59’, 90+6’)

Шар хуудас: К.Дольберг 50’, Х.Зеийх’, А.Онана 90+4’, М.Сиссоко’, Д.Роүз’

Улаан хуудас:

Аякс Амстердам: А.Онана, Н.Тальяфико, Д.Блинд, де Лигт, Н.Мазроу, де Йонг, Л.Шёне (Ж.Вельтман 60’), Д.Тадич, ван де Бейк (Л.Магаллан 90’), Х.Зеийх, К.Дольберг (Д.Синкравен 67’)

Тоттенхэм Хотспур: У.Льорис, Д.Роүз, Ж.Вертонген, Т.Алдервейрелд, К.Триппер (Э.Ламела 81’), В.Ваньяма (Ф.Льоренте 46’), М.Сиссоко, Сон-Хын Мин, Д.Алли, К.Эриксен, Л.Моура

Эхний тоглолтонд ялалт байгуулсан Аякс клуб тоглолтыг дэндүү хялбар шийдэж байлаа. Тэрээр эхний үе гэхэд де Лигт болох Х.Зеийх нарын оруулан гоолоор аль хэдий нь 2-0 болгоод байсан. Гэвч тоглолтын II хагаст Тоттенхэм Хотспур клубын Л.Моурагийн шоу-тайм эхэлсэн бөгөөд хет-трик хийсэн. Х.Кейн болон Сон-Хын Мин нарын дараагийн сонголт болох Л.Моура тоглолтын турш ердөө л олдсон боломжуудаа л ашигласан нь түүнийг ийн хет-трик хийж түүхэн тоглолтын гол баатар болгосон юм. Тоттенхем Хотспур клуб талбайдаа 0-1 харьцаатай Аякс клубт хожигдоод байсан ч хариу тоглолтонд 3-2 харьцаагаар хожиж нийлбэр дүнгээр 3-3 болсон ч айлын талбайд илүү гоол оруулсан үр дүнгээр шигшээ шатанд шалгарлаа. Клубын түүхэндээ анх удаагаа шигшээ шатанд шалгарч буй Тоттенхэм Хотспур клубыг нутаг нэгт Ливерпүүл клуб хүлээж байна. Уг тоглолтонд ялалт байгуулснаар Тоттенхэм Хотспур клуб аваргуудын лигийн шигшээд шалгарч буй 8 дахь баг болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж