Ньюс хөтөч: Рио Тинтод нууц задруулсан гишүүдтэй холбоотой мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Рио Тинтод нууц задруулсан гишүүдтэй холбоотой мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Рио Тинтод нууц задруулсан гишүүдтэй холбоотой мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт

  • "Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь" Үндэсний зөвлөлдөх уулзалт Blue sky зочид буудлын хурлын танхимд.
  • ХНХЯ, ХБХХЕГ, Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран мэдээллийн хүртээмжийн семинар Холидэй-Инн зочид буудалд болно.
  • ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.
  • Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах үндэсний сургалт ЭМЯ-ны хурлын Б танхимд эхэлнэ.
  • "Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" чуулган Новотел зочид буудалд үргэлжилнэ.

09.30 цагт

  • “Улс төрийн санхүүжилт: тайлагнал, хэрэгжилт” сургалт хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форум дээр болно.

10.00 цагт

  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Хөдөө аж ахуйн их сургууль дээр Хөнгөн, хүнсний нэн ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн багаж хэрэгсэл, машин, техник сэлбэг хэрэгслээр хангах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, үзэсгэлэнг зохион байгуулна.

11.00 цагт

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг “Соёмбо” кино театрын урд талбайд зохион байгуулна.
  • Хотын захирагчийн захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажлын хүрээнд Мандхай зочид буудлын хашааг татуулж, явган хүний зам гаргуулах, хуучнаар ОД кино театрын урд талын тоосгон граашуудыг нураалгаж, газрыг чөлөөлүүлнэ.
  • Төрийн ордны Иргэний танхимд кино зах зээл болоод Монголын үндэсний кино хороо албан ёсоор байгуулагдах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.20 цагт

  • Сүхбаатарын талбайн төв цэгт Оюутолгойг шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Жагар Рио Тинтод улсын нууц задруулсан УИХ гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нартай холбоотой мэдээлэл хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж