Уэльсийн хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар Виндзорын цэцэрлэгт хүрээлэнд гэрэл зурагчдыг урьж, шинээр мэндэлсэн хүүгээ дэлхий дахинаа танилцуулснаас хойш хэдхэн цагийн дараа хүүдээ нэр өгснөө зарлажээ. Хосууд хүүгээ Арчи Харрисон Маунтбэттен-Виндзор хэмээн нэрлэсэн тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Хаан ширээ залгамжлах дарааллын долдугаарт бичигдсэн хүү 2019 оны тавдугаар сарын 6-ны өглөө 05:26 цагт мэндэлжээ.
Тэд хүүгээ анх удаа хэвлэлийнхний өмнө гаргахдаа улсынхаа “GH Hurt & Son” компанийн үйлдвэрлэсэн, 105 фунт стерлинг (103 ам.доллар)-ийн үнэ бүхий алчуураар ороосон байсан талаар Британийн Press Association мэдээлжээ. Үүний зэрэгцээ гүнгийн авхай Меган Маркл дизайнер Грейс Уэльс Боннерын урласан цагаан даашинз өмссөн байсан аж.
Уэльсийн хунтайж Чарльз, Диана гүнж нарын бага хүү, хунтайж Харри Америкийн жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн оны тавдугаар сарын 20-нд гэрлэсэн билээ. Хуримын өдөр Хатан хаан II Елизавета хосуудад Суссексийн гүн болон гүнгийн ахайтан цол хайрласан юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ