3800 бөхөнг цаасан дээр л хамгаалж байна | News.MN

3800 бөхөнг цаасан дээр л хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.09-нд нийтлэгдсэн

3800 бөхөнг цаасан дээр л хамгаалж байна

3800 бөхөнг цаасан дээр л хамгаалж байна

Ямар ч улс оронд бахархах зүйл гэж байдаг. Тэр нь юу ч байж болно. Алдартай хүн, гайхамшигтай байгаль, бас зэрлэг амьтан. Тэр бүгдийгээ хэр тордож, хэр хамгаалж, хэр сурталчилж байгаагаас тухайн орны нэр хүнд гардаг. Жишээ нь, хятадууд Цагаан хэрмээ нэрийн хуудас болгодог. Амьтдаас панда буюу хулсны баавгайгаа туг болгож авч явдаг. Энэ амьтнаа их хайрлаж хамгаална. Амьдардаг газар нь тусгай хамгаалалттай. Амьтны жинхэнэ диваажин. Одоо өсч үржээд 2000 гаруй пандатай болчихож. Гэсэн ч ховор, чухал амьтан гэж бүгд ярьсаар байгаа Иргэд нь ч пандатай газар нутаг булаацалдаж хэрүүл хийдэггүй. Үүний ачаар пандаг ч хамгаалж чадаж байна, бас бахархаж чадаж байна.

Тэгвэл монголчууд бид ховор амьтдаа хамгаалж, бахархаж чадаж байна уу. Харамсалтай нь үгүй. Бид зэрлэг амьтдадаа өөриймсөг ханддаггүй, харь нутгийн амьтан шиг л ад үздэг.

Бидний бахархал болж Монголын маань нэртэй хамт явдаг нэг ховор амьтан бий. Түүнийг монгол бөхөн гэдэг. Судлаачдын хэлж байгаагаар бөхөн маш эртний эрмэл амьтан юм. Эрмэл гэдэг нь эрт дээр үеэс өдийг хүртэл тэсч үлдсэн амьтныг хэлээд байгаа хэрэг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг эдүгээ устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байжээ.
Дэлхий дээр хоёр зүйлийн бөхөн байдаг. Нэг нь соргог бөхөн, нөгөө нь монгол бөхөн. Соргог бөхөн Казахстанд ихэвчлэн байршдаг бол монгол бөхөн зөвхөн Монголд байдаг уугуул амьтан юм. Өөр хаана ч байхгүй, хэрвээ уствал энэ амьтныг дахиж харах боломжгүй, түүх болж л үлдэх эрсдэлтэй.
Монгол бөхөн Хүйсийн говь, Шаргын говь, Дөргөний хүрэн талд голчлон байршдаг. Хамгийн сүүлд буюу 2018 оны арванхоёрдугаар сарын тооллогоор ердөө 3800 орчим бөхөн үлдээд байгаа ажээ. Уг нь 2014 оны байдлаар 15 мянган бөхөнтэй байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчний улмаас олон мянгаараа монгол бөхөн хорогдсон юм. Монгол бөхөн өвчнөөр олноороо үхсэн нэг шалтгаан нь говь нутагт өвчтэй, дорой амьтдыг барьж идэн эрүүл амьтдад өвчин эмгэг халдварлах боломжийг багасгадаг “байгалийн эмч” болох саарал чоно, бусад махчин амьтдыг хүмүүс олноор нь алж устган байгалийн тэнцвэрийг алдагдуулсанаас болсон хэмээн мэргэжилтнүүд ярьдаг. Түүнчлэн ган зудтай холбоотой идэш тэжээлийн хомсдол ч энэ нэн ховор амьтны тоо толгой цөөрөхөд нөлөөлсөн билээ. Мөн хууль бус агнуур, малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол гээд бөхөнг зовоох шалтгаан мундахгүй.

ШАРГА-МАНХАНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАРТ БӨХӨНГ ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

Харамсалтай нь энэ асуултад мэргэжилтнүүд үгүй гэж хариулж байна. Уг нь монгол бөхөнг хамгаалах зорилгоор УИХ-ын 1993 оны тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтад авчээ. Тус байгалийн нөөц газар нь Ховд аймгийн Буянт, Манхан сумын нутагт орших 396438 га талбай бүхий Манханы хэсэг, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Төгрөг, Халиун сумдыг хамарсан 82,807 га талбайтай Шаргын хэсэг гэсэн хоорондоо 200-гаад км зайтай хоёр хэсгээс тогтдог.Эдгээр нь монгол бөхөнгийн байршил нутаг юм.

Улсын тусгай хамгаалалтад орсон гэхээр монгол бөхөн аврагдсан юм шиг санагдаж болох. Гэтэл бодит байдал дээр тийм биш юм байна. Учир нь, хуульд зааснаар Байгалийн нөөц газрын менежментийг хариуцагч нь орон нутаг байдаг аж. Улсаас мөнгө өгдөггүй. Тодорхой хэлбэл, хамгаалалтын захиргаа байгуулж, байраар хангаж, байгаль хамгаалагчдыг санхүүжүүлэх эсэх, эсвэл өөр ямар нэг аргаар хамгааллын менежментийг хариуцах үүргийг аймгийн Засаг дарга хүлээдэг. Засаг дарга сэтгэл, идэвхи зүтгэл гаргавал Байгалийн нөөц газар жинхэнэ утгаараа тусгай хамгаалалтад орно, үгүй бол цаасан дээр л хамгаалалт явагдана. Өнөөдөр Шарга-Манханы байгалийн нөөц газарт бөхөнг цаасан дээр л хамгаалж байна. Учир нь, тус тусгай хамгаалалттай газар  хамгаалалтын захиргаа, нэг ч байгаль хамгаалагч алга.

 

 

 

 

Хамгаалагдсан нэртэй хамгаалагдаагүй газарт л нэн ховор монгол бөхөн бэлчиж байгаа нь даанч харамсалтай. Тэгвэл Шарга-Манханы байгалийн нөөц газрын зэрэглэлийг дээшлүүлж Байгалийн цогцолборт газар болгох боломж бий юү. Хэрвээ ийм зэрэглэлтэй болчихвол улсаас санхүүжүүлж хамгаалалтын захиргаа байгуулах боломж гардаг.

БОАЖЯ-ны мэргэжилтнүүдийн тооцоогоор 688,4 сая төгрөгийн зардал гарах аж. Үүнд хамгаалалтын захиргааны байр, байгаль хамгаалагчдын цалин, бусад зардал орох юм байна. Гэвч энэ нь өнөөгийн нөхцөлд боломжгүй гэнэ. Яагаад гэвэл, шинээр ийм зардал гаргах нь байтугай одоо байгаа тусгай хамгаалалттай газруудад шаардлагатай байгаа байгаль хамгаалагчдынхаа тоог нэмж чадахгүй байгаа ажээ. Цөөнгүй тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагчдын орон тоо дутуу байгаа бөгөөд үүнээс шалтгаалж байгаль хамгааллын ажил үр дүнд хүрэхгүй байгаа билээ.
Тэгэхээр Шарга-Манханы байгалийн нөөц газрын зэрэглэлийг дээшлүүлэх боломж бага, өөр арга хайхаас аргагүй. Орон нутаг, тодруулбал Ховд, Говь-Алтай аймгийн Засаг дарга нар хүлээсэн үүргээ биелүүлж бөхөнгийн төлөө Шарга-Манханы байгалийн нөөц газрыг хариуцсан эзэнтэй, бас байгаль хамгаалагчтай болгомоор байна. Мэдээж ингэхэд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед хэцүү л дээ. Гэхдээ боломж байгааг орон нутгийнхан ярьж байгааг бодолцох хэрэгтэй болов уу. Наад зах нь, Шарга-Манханы байгалийн нөөц газарт хамаардаг сумд тус бүр нэг байгаль хамгаалагчийн зардлыг даавал ядаж бөхөнгөө хамгаалах эзэнтэй болно. Мөн нэг сум нь нутагтаа байр бэлдээд Хамгаалалтын захиргааг дэмжээд ажиллахад болохгүй зүйлгүй. Тийм боломж байхгүй гэвэл аймгийн Байгаль орчны газар байрандаа нэг өрөө гаргаад ажиллуулах ч боломж бий. Гэх мэтээр боломж олон бий. Хэрвээ Шарга-Манханы байгалийн нөөц газар жинхэнээсээ хамгаалалттай, хариуцах эзэнтэй болчихвол дэлхийд ганцхан монгол бөхөнг тойрсон зовлон нимгэрч энэ нэн ховор амьтан ядаж төрсөн нутагтаа тааваараа идээшлэх боломж гарах юм. Хамгийн гол нь одоо аймгуудын Засаг дарга нар байгалиа, зэрлэг амьтнаа, монгол бөхөнгөө гэсэн сэтгэл гаргах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zoloo 2019-05-09 202.21.116.78

enen amitaniig hamgaalah l heregteiu suuu

Avatar

Зочин 2019-05-09 202.55.188.34

Монгол гэдэг үг нэрэнд нь орсон болохоор л хамгаалах нь зөв үү? Асуудалд жаахан зарчимтай хандмаар юм. Энэ асуудлыг чинь хариуцсан төрийн гахай сүүлтнүүд цалин төсвөө батлуулж аваад ажиллаж байгаа. Тэднийгээ л шах даа. Иргэдийг битгий дарамтал. Иргэдэд юу ч байхгүй шүү дээ. Байсныг нь одоогийн эрх баригчид Ухна хуцны үр төл, хурга ишигнүүд ховх сорчихсон шүү дээ. Одоо энэ төрийн удирдлагад байгаа хэд. Хүрэлсүх, Содбаатар, Зандангууд, Буттулгатан нарт хосоо шувтруулсан хөөрхий иргэд гандан буурах

Avatar

Зочин 2019-05-09 202.55.188.34

гүй, дөнгөө ядаж явж тэнд ч үхэлд баригдсан нялхасд хэдэн цаас, энд ч хормойн салхиндаа хүлэгдсэн ардын жүжигчин чавганцад сүүнийхээ хэдэн цаасыг илүүчлэх, аль социализм дампуурахтай зэрэгцээд чухам галын хоол болвол зохих байсан хэдэн ураг зураг гэж нэрлэгдсэн түүхийн хог шаарнуудад татаас төлөх ёстой болчихоод л салганаж явна. Дээрээс нь одоо хээрийн гөрөөсөнд хамгийгаа барьвал тэгээд тэд маань бүр модоо барьж л дуусах байх даа.

Avatar

Зочин 2019-05-09 103.229.121.170

БОГ МАЛЫН МЯЛЗАН ГЭЖ ӨВЧИН ДАХИН ГАНЦ ХОЁР ГАРХАД Л МОНГОЛ БӨХӨН ХАРСҮҮЛТ ЗЭЭР БАЙХГҮЙ БОЛНО . ГИШҮҮН ЖАДАМБААГИЙН ЭНХБЯР ГОВЬ-АЛТАЙД НЭГ УДААГИЙН АНГААР ЗОО н ЧОНО АЛДАГ ХҮН ДЭЭ .

Avatar

Зочин 2019-05-09 103.14.36.6

TZUUN BAILGAAD MUNGU BOSGODOG BODLOGO BAS BII.

Avatar

ganbaa 2019-05-09 202.21.116.78

Говь-Алтай засаг дарга Гансэлэм гэж нөхөр юу хмийдэг юм бэ, Тэр хүнийг хууль хэрэгжүүлдэг болгох л хэрэгтэй. Сайд загнаад л болоо ш длээ. Эсвэл ерөнхий сайдад хэл. Тэгээд л болоо.

Avatar

Цөлжилтийг ч гэсэн дээ 2019-05-09 103.14.38.137

Монголд цөлжилт гэж яриад маш олон жил маш олон төсөл хөтөлбөр нэрээр маш их мөнгийг угаасан. Яг газар дээрээ нь хийсэн юм нь шоохон хашаа барьсан болж хэдэн мод тариад л хаядаг. Маш их мөнгө угааж байна. Цөөн хэдэн хүн баяжиж, цээж өвчтэй, хууч өвчтэй дээгүүр харцтай хэлгий халий хэлтэнгүүд аймаар оодорч байна. Тэгэхэд Хятад шууд газар дээр нь ямар их бүтээн байгуулалт ойжуулалт хийж байна. Ямар их үр дүнд хүрч байна бүгд харж байгаа.

Avatar

Ард 2019-05-09 202.70.34.70

ЦААСАН ДЭЭР ХАМГААЛЖ, ЦАСАН ДЭЭР ХЯДААД ДУУСГАЛАА ДАА БИД ӨӨРСДӨӨ. БИТГИЙ БАЙГАЛЬД ДЭЛХИЙ РҮҮ ЧИХ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж