Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Швейцарийн хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэг, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч, профессор, хүүхдийн эмч Tомас Бауманн, төслийн ерөнхийлөгч, Швейцарийн Баар хотын хүүхдийн эмнэлгийн эрхлэгч, профессор Раоул Шмид болон НЭМГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн шугамаар НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хэт авиан оношилгооны аппарат, нярайн үзлэгийн ор, эмчилгээний дөрөөвч болон бусад хэрэгцээт материалыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хандивлаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах юм байна.

Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-өөс үндэсний хэмжээнд  “Нярайн түнхний дутуу хөгжлийн хэт авиан скрининг” шинжилгээг амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд 2007 оноос хойш нийт 308.254 шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулж, 4.647 нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чаджээ.

2018 оны байдлаар түнхний дутуу хөгжил болон түнхний мултрал оношлогдсон 21 хүүхдэд татлага эмчилгээ хийж, таван хүүхдийн түнхний есөн үенд мэс засал эмчилгээг төслийн багтай хамтран хийж, практик сургал хийсэн байна.

Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан уулзалтын хүрээнд тус төслийн багийнхан цаашид Монгол Улс маш бага зардлаар нярайн түнхний дутуу хөгжил, мултралаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлийг устгах бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллахад сэтгэл хангалуун байгаагаа уламжиллаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж