Салбартаа тэргүүлэгч “БИД” Банк бус санхүүгийн байгууллага нь 15 жилийнхээ ойг тохиолдуулан “БИД авто лизингийн төв”-ийг албан ёсоор нээлээ. Уг төвөөр дамжуулан 3.5B-ээс дээш үнэлгээтэй автомашинуудыг хамгийн бага 10%-ын урьдчилгаатай, 36 сар хүртэл хугацаатай зээлээр олгож байгаа бөгөөд хамгийн таатай нөхцөлүүдийг та бүхэнд санал болгож байгаа юм байна.
БИД ББСБ автомашин худалдан авах хүсэлтэй иргэдэд лизингийн зээлийн хамгийн таатай нөхцөлийг санал болгож байна. БИД өөрсдөө япон улсаас эвдрэл гэмтэлгүй 3,5B-ээс дээш үнэлгээтэй, чанартай автомашин оруулж ирэн та бүхэнд хүргэхээс гадна иргэд та бүхэн манай авто лизингийн төвөөр дамжуулан хүссэн автомашинаа зээлээр авах боломжтой. Энэхүү лизингийн үйлчилгээг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудын 13 салбараар зэрэг хүргэх юмаа. Мөн удахгүй 22-ын авто худалдааны төв, Да хүрээ авто зах дээр салбараа нээж та бүхэнд улам ойртож ажиллахаар төлөвлөж байна. БИД зээлийг өдөрт нь шийдэх биш өдөрт олгож танд ОНЦГОЙ СЭТГЭГДЭЛ үлдээх болно.
БИД Авто лизингийн төвд автомашинтай холбоотой сервис үйлчилгээ, лизингийн зээл нэг дор цогцолсноороо давуу талтай.
Урьдчилгаа 10% төлөөд, 36 сар хүртэл хугацаатай, сарын 2,5-2,99% хүүтэй автомашины зээл авах боломжтой. Мөн автомашин худалдан авсан эхний 20 хэрэглэгчид он дуустал авто угаалга болон автомашины сервис үйлчилгээг үнэ төлбөргүй хийж бэлэг барихаар төлөвлөсөн.
Мөн лизингийн зээлээр автомашинтай болох боломжийг жолооч нарт олгохын зэрэгцээ цаашид худалдан авагчдадаа автомашины сервис үйлчилгээ, машин угаалга, тос солих зэрэг олон үйлчилгээг хөнгөлөлттэйгөөр үзүүлэх юм байна.
“БИД авто лизингийн төв” нь Баян бүрдийн автобусны буудлын чанх хойно /HD Mongol телевизийн чанх хойд талд/ байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 85803300, 89303300, 95901303 дугаараас гадна БИД ББСБ албан ёсны Фэйсбүүк пэйжээр лавлаарай.