Зэвсэглэсэн этгээдүүд сурагчид руу гал нээж, нэг хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Зэвсэглэсэн этгээдүүд сурагчид руу гал нээж, нэг хүний аминд хүрэв

Зэвсэглэсэн этгээдүүд сурагчид руу гал нээж, нэг хүний аминд хүрэв

АНУ-ын Денвер хотын захын дүүргийн дунд сургуульд зэвсэгтэй этгээдүүд халдаж, нэг хүний аминд хүрч,  найман хүнийг шархдуулсан харамсалтай хэрэг гарчээ. Тус сургуулийн хоёр сурагч гар буутай сургуульд нэвтэрч, улмаар гал нээсэн байна. Энэ хэрэг нь одоогоос 20 жилийн өмнө халдлага үйлдэгдсэн дунд сургуулиас холгүй газар үйлдэгджээ.

Эмнэлгийн ажилтны мэдээлснээр, өнгөрсөн мягмар гаригт Ранчо Хайлендс дахь шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн сургалттай дунд сургууль (STEM School Highlands Ranch)-д үйлдэгдсэн тус халдлагын улмаас бэртсэн хоёр хохирогчийн биеийн байдал хүнд байгаа аж. Мөн нэг хүний биеийн байдал тогтвортой, таван хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Дуглас тойргийн Цагдаагийн дарга Тони Сперлок хэргийн газар дээр 18 настай, Девон Эриксон нас барсан хэмээн мэдээлжээ.

Цагдаагийнхан хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, гал нээсэн байж болзошгүй сэжигтэй хоёр этгээдийг хэргийн газраас хэдэн км-ын цаанаас баривчилсан байна. Тэдний нэг нь насанд хүрээгүй талаар “The Daily Mail”-д мэдээлжээ.

STEM School Highlands Ranch сургуульд нийт 1800 гаруй хүүхэд суралцдаг байна. Цагдаагийнхан халдлага гарахаас урьдчилан сэргийлж, сургуулийг бүхэлд нь хамгаалалтад авч, сурагчдыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Денверийн цагдаагийн газраас 20 жилийн өмнөх аймшигт халдлага давтагдаж болзошгүй хэмээн мэдэгдэн, урьдчилан сэргийлж, гурван долоо хоногийн өмнөөс тус хотын 20 гаруй сургуулийг хаагаад байсан аж.

Тус хотын "Колумбайн" дунд сургуульд 1999 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр халдлага гарч, 13 хүн харамсалтайгаар амиа алдаж, 24 хүн шархаджээ. Тус сургуулийн сурагчид болох Эрик Харрис, Дилан Киболд нар галт зэвсгээр зэвсэглэж, ангийнхаа 12 сурагч болон ангийн багшаа хөнөөснийхөө дараа цагдаа нарыг ирэхээс урьтаж, сургуулийн номын санд амиа егүүтгэцгээсэн байна.

Эх сурвалж: Daily Mail, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж