“Өнө мөнхийн орон” дуу Ялалтын талбайд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

“Өнө мөнхийн орон” дуу Ялалтын талбайд эгшиглэнэ

“Өнө мөнхийн орон” дуу Ялалтын талбайд эгшиглэнэ

ОХУ-ын Москва хотод маргааш Ялалтын баярын арга хэмжээ болно. Энэ жилийн арга хэмжээний хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсаас найрал дууны “Бадмаараг” хүүхдийн хамтлаг оролцохоор болсон билээ. Уг хамтлаг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу, яруу найрагч Л.Өлзийтөгсийн үг “Өнө мөнхийн эх орон” дууг Ялалтын талбайд дуулахаар болсон байна. Мөн “Эх дороги”, “Смуглянка” дуулахаар хөтөлбөрт тусгагджээ.

Москва хотод маргааш болох Ялалтын баярын арга хэмжээний тусгай хөтөлбөрүүд  Ялалтын талбайд эхэлсэн бөгөөд МҮОНРТ шууд дамжуулан хүргэнэ.

Монголын найрал дууны хүүхдийн хамтлаг анх удаа Ялалтын талбайд монгол болон орос дууг дуулахаар болж, нэгэн түүхийн гэрч болон үлдэх гэж байна.

МҮОНРТ-ээс “Болор одод” найрал дууны тэмцээнийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулсан. Анхдугаар наадамд 13 баг орос, монгол дуугаар өрсөлдсөнөөс СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуулийн сурагчид шалгарч Ялалтын талбайд дуулах эрхийг авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж