ОХУ-ын төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг үнэн зөв гэдэгт иргэдийнх дөнгөж гурван хувь нь итгэдэг хэмээн “Левада-Центр” байгууллагаас хийсэн судалгаанд оролцогчид хариулжээ. Төрийн Думын гишүүд, Холбооны зөвлөлийн гишүүд болон Засгийн газрын өндөр албан тушаалтнууд өөрт байгаа хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг тайлагнадаг юм. Өндөр албан тушаалтнууд ХОМ-тээ бүх хөрөнгөө тайлагнадаг гэж бодож байна уу гэсэн асуултад гурван хувь нь тэд бүх хөрөнгөө тайлагнадаг гэсэн бол 11 хувь нь ихэнх хөрөнгөө, 37 хувь нь багахан хувиа мэдүүлдэг, 40 хувь тун бага хувиа тайлагнадаг хэмээн хариулсан байна.
Өндөр албан тушаалтнуудыг хөрөнгө шамшигдуулсан хэргээр баривчлах үед 34 хувь нь таашаан хүлээн авдаг, 14 хувь нь хөрөнгө шамшигдуулсанд уур нь хүрдэг, есөн хувь нь ийм хэрэг хийсэнд итгэж яддаг гэсэн бол 40 хувьд нь ямар ч сэтгэл хөдлөл дагуулдаггүй гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ