Цөмийн технологийн хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа | News.MN

Цөмийн технологийн хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Цөмийн технологийн хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа

Цөмийн технологийн хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” сарын аяны хүрээнд уул уурхайн салбарын оюутан залууст Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, тус салбарт ашиглагдаж байгаа цөмийн технологийн дэвшил, орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулав.

Тус сургалтыг ШУТИС-ын Геофизикийн магистр багш Х.Оюунбилэгийн хамт зохион байгуулж, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тос, нүүрсний хайгуулын цөмийн геофизикийн судалгаа, цацраг идэвхит эрэл, хайгуулын ажлын үеийн цацрагийн хамгаалалт, хэмжилтийн төрөл болон тус салбарын өнөөгийн хөгжлийн талаар оюутнуудад мэдээлэл өгч, дадлага ажлуудын хамтран гүйцэтгэлээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сурагч, оюутан залуусын инженерчлэл, дэвшилтэт техник-технологи, иновацийн талаарх мэдлэг мэдээллийг дэмжих, бүх нийтийн боловсролын хөгжүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж