Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.05.08/ Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргаад байна. Тус шүүх хурал 15.00 цаг өнгөрч байхад эхэлсэн бөгөөд саяхан шийдвэрээ гаргалаа.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг саатуулах болсныг хэвлэлийнхэн "С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа" гэж мэдээлж байгаа ч энэ бол шалтаг төдий бөгөөд улс төрийн захиалгат үйл явц гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.
Батлан даалтад гаргах эсэхийг шийдэх хоёр дахь шүүх хурлаар түүнийг суллахгүй, үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргана. Улстөрчид хуулийнханд "Б.Хурцыг үргэлжлүүлэн хорино шүү" гэх "даалгавар" өгсөн гэх яриа гарсан байсан нь ийнхүү дээрх хурлаар батлагдлаа.
Мөн Б.Хурц "Улсын нууцад хамаарах асуудал хөндөгдөх учраас Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлж байгаа.
Цагдаагийн ерөнхий газраас Б.Хурцыг дөрөвдүгээр сарын 21-нд саатуулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 23-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэрийг анхлан гаргаж байв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ