Нигер улсын Ниамей хотын онгоцны буудлын ойролцоо шатахуун тээвэрлэгч машин онхолдож улмаар дэлбэрэн 55 хүн амиа алдаж, 37 хүн шархадсан харамсалтай хэрэг ням гаригийн /2019.05.05/ шөнө гарчээ.
Ийм олон хүн амиа алдах болсон шалтгаан нь уг машин их хэмжээний шатахуун тээвэрлэж явсан ачааны машин байсан ба онхолдож унасных нь дараа үнэгүй шатахуун авах гэсэн нутгийн иргэд сав суулга барин ирж бөөгнөрсөн байна. Зарим иргэд мотоциклтой ирсэн байсан бөгөөд тэдний нэгнээс нь оч үсэрч улмаар маш том дэлбэрэлт болжээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ