Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн ял оноолоо

Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн ял оноолоо

Дагавар охиноо хүчирхийлсэн этгээдэд шүүхээс 20 жилийн ял оноолоо. Тодруулбал энэ сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг хэлэлцээд гэмт этгээд Х-д бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутайд тооцож 20 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт оноох ял шийтгэл өндөр байдаг бөгөөд бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 12 ба түүнээс дээш жилээр хорих ялаар шийтгэдэг аж.

Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж