Японы угсаа залгамжлагч ханхүүг хутгалах гэж байснаа хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Японы угсаа залгамжлагч ханхүүг хутгалах гэж байснаа хүлээжээ

Японы угсаа залгамжлагч ханхүүг хутгалах гэж байснаа хүлээжээ

Хаан ширээнээс саяхан буусан Акихитогийн ач хүү, угсаа залгамжлах хунтайж Акишиногийн хүү Хисахитогийн суудаг ширээн дээр нэгэн үл таних этгээд хоёр ширхэг хутга тавьж сүрдүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг үйлдсэн 56 настай, Каору Хасэгава гэгч этгээд ханхүү Хисахитог хутгалах гэж байснаа хүлээсэн тухай Японы “Kyodo news” агентлаг өнөөдөр /2019.05.08/ мэдээлжээ.

Тэрбээр мэдүүлэг өгөх үеэрээ Японы хаант ёсны тогтолцоо, хаан ширээ залгамжлах журам, хааны гэр бүлийнхэнд сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн байна. Мөн Токио хотод урьдаас төлөвлөн ирж, тусгай хувцас, төмөр малгай худалдан авч, ажилчны дүрээр ханхүүгийн сурдаг сургуульд нэвтрэн орсон бөгөөд тухайн үед ханхүү Хисахито ангидаа байгаагүй учир суудаг ширээн дээр нь хутга тавьсан гэж мэдүүлжээ. Ханхүү Хисахито нь ирээдүйд Японы эзэн хаан болох угсаа залгамжлагч билээ.

Эх сурвалж:KYODONEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж