Цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагджээ

Цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагджээ

Төв аймгийн Зэвсэгт хүчний 0311 дүгээр цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан тухай дуудлага мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт энэ сарын 6-ны өдөр бүртгэгджээ. Тэгвэл дээрх хэрэгт холбогдуулан гурван хүнийг саатуулсан байна.

Хэргийг тодруулахад, энэ хэрэг Нарантуул, Хархорин зах болон бусад газруудаар хууль бус зэвсгийн худалдаа эрхэлдэг иргэдтэй холбоотой болох нь илэрчээ. Улмаар цэргийн ангиудаас их хэмжээний байлдааны сум алдагдсан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байлдааны сум, хэрэгслийг зарж борлуулдаг бүлэг этгээдүүдээс 45 мянган сумыг хураан авсан юм байна.

Дээрх асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй. Хариуцсан хүн нь байхгүй байгаа” гэсэн хариултыг өгөв. Уг хэргийг хэргийг Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран шалгаж байна.

Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж