“Авьяаслаг Монголчууд” шоуны А.Отгонбаяр анхны тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг Монголчууд” шоуны А.Отгонбаяр анхны тоглолтоо хийнэ

“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар байранд шалгарч, өвөрмөц содон хоолой  авьяас чадлаараа олон түмний талархлыг хүртсэн барилгачин залуу А.Отгонбаярыг хүмүүс санаж буй биз.

Тэрбээр "Авъяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэгээр шалгарч, өөрийн авъяасаар энгийн нэгэн барилгачин залуугаас Монгол түмний хайртай хүү болж чадсан юм. Түүнд шоу нэвтрүүлгийн дараагаар Соёл урлагийн их сургуульд үнэ төлбөргүй сурах урилга гардуулсан.

Авьяаслаг залуу А.Отгонбаяр өнгөрөгч 2016 онд “Ижийдээ очмоор” нэртэй анхныхаа уран бүтээлийг гаргаж байсан. Харин энэ удаа авьяаслаг залуу анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “ Миний анхны бие даасан тоглолт маргааш /2019.05.09/ Ялалтын баяраар  Дархан-Уул хотноо болох гэж байна” гэдгийг дуулгасан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж