NHL буюу Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-н плэй-оффын 2-р шат өндөрлөх шатандаа орлоо.
Өрнөд бүсийн шигшээ тоглолтонд Сент-Луис Блюс баг шалгарсан бөгөөд плэй-оффын 2-р шатанд Даллас Старс багийг цуврал тоглолтонд 4-3 харьцаатай хожив. Хоёр багийн цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолт өнөө өглөө Сент-Луис хотноо болж талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ.
Тоглолтын 1-р үед хоёр багаас тус бүр нэг гоол орсон бол 2 болон 3-р үед гоол оролгүй үндсэн цаг өндөрлөсөн. Ингээд нэмэлт цаг сунгахад талбайн эзэн Сент-Луис Блюс багаас П.Мэйрон тус тоглолтын хожлын, плэй-оффын 3 дахь гоолоо оруулж баг нь ялалт байгуулав.
Цуврал 7 тоглолтонд Сент-ЛуисБлюс ялалт байгуулж плэй-оффын 3-р 7ат болох бүсийн шигшээд шалгарч байна. Тэдний бүсийн аваргын төлөөх өрсөлдөгч нь Сан-Хосе Шаркс болон Колорадо Эвеланш багуудын хожсон нь байх болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ