Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо озэки Гоэйдод, Харүмафүжи сэкивакэ Миёогирюүрд ялагдлаа. Тэгвэл сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Кисэносатог давсан байна. Энэ өдрийн барилдаан том цолтнуудад халгаатай болж, башёг Хакүхо, Бразилын бөх Кайсэй нар тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Макүүчи:
Ёкозүна Хакүхо 10-2
Ёкозүна Харүмафүжи 9-3
Озэки Кисэносато 9-3
Озэки Котошёогикү 6-6
Озэки Гоэйдо 7-5
Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-3
Комүсүби Ичиножёо А.Ичинноров 6-6
Маэгашира 5 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-8
Маэгашира 11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 8-4
Маэгашира 12 Араваши Э.Дөлгөөн 2-10
Маэгашира 14 Кёкүтэнхо Н.Цэвэгням 6-6.
Ч.БОЛ