С.Амарсайхан: Уул нь ч модгүй, хот нь ч модгүй болж болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Уул нь ч модгүй, хот нь ч модгүй болж болохгүй

С.Амарсайхан: Уул нь ч модгүй, хот нь ч модгүй болж болохгүй

Бид өмнө нь “Уулын модыг Улаанбаатарт оршуулахаа болъё” сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Уулын модыг нийслэлд авчран оршуулж байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодруулсан юм. Тэрбээр “Уулнаас авчирч бас ургуулж, үрслүүлж тарьж байгаа мод нийслэлд бий. Үүнд анзаарах ёстой олон асуудал бий. Мод авчирч байна уу, авчирч байгаа. Мод үхэж байна уу, үхэж байгаа, үр дүнгүй зардал гаргаж байгаа. Мод авчраад суулгадаг эргэн тойронд нь хог бөөгнөрдөг, усалж, арчилж тордоогүйгээс хоёр жилийн дараа үхдэг . Үр өгөөжгүй энэ ажлыг цаашид үргэлжлүүлэхгүй. Модыг авчраад үнэхээр ургуулж чадаж байвал тухайн газрууд түүнийгээ нотол. Хэдэн мод суулгасан, хэд нь үхсэн, хэд нь цаашид ургах боломжтой гэдгийг нотлох хэрэгтэй. Уул нь ч модгүй, хот нь ч модгүй болж болохгүй. Ийм  байдлаар арга нөхцөөж болохгүй, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч байгаа. Энэ асуудал уялдаа холбоогүй байдлаас үүсч байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж