Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргад дэмжив

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргад дэмжив

Х.Болорчулууныг БОХХААБХ-ны даргад дэмжив

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.05.08/ тус Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нэрийг дэвшүүлсэн. Нэр дэвшигчийн УИХ-д сонгогдсон хугацаа буюу парламентад ажилласан туршлага  мөн тус салбарт ажиллаж байсан зэргийг харгалзан  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны даргад нэр дэвшүүлсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат байгаль орчны доройтолд анхаарч ажиллахыг захисан юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун:

Байгаль орчиндоо анхаарал хандуулах нь хүн бүхний асуудал. Байгалийн баялаг ард түмний өмч гэдэг нэрийн дор байгалийн доройтол хяналтаа алдсан. Иргэд болон хөдөлгөөнүүд тэмцээд үр дүн гардаггүй, шүүх дээр очоод хүчин мөхөсдөг байсан. Одоо хууль шүүхийн байгууллагын удирдлагууд солигдож байгаа учраас асуудал эерэгээр шийдэгдэх байх. Хэрэв би байнгын хорооны даргаар сонгогдвол байгаль орчноо хамгаалах  чиглэлд тууштай ажиллах болно.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн гэрээ болон ЖДҮ-ийг дэмжих асуудалд хамтарч ажиллаарай” гэдгийг хэлэв.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тус байнгын хорооны даргад Х.Болорчулууныг томилохыг  дэмжлээ. Уг саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар батална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж