Харвардын их сургуулийн профессор МУИС-д лекц уншив

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Харвардын их сургуулийн профессор МУИС-д лекц уншив

Харвардын их сургуулийн профессор МУИС-д лекц уншив

МУИС-ийн эрдмийн хамт олон сургалт, судалгааны чанараа дээшлүүлэн, нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэг түгээх, мэдлэгийг үйлдвэрлэл, инноваци болгох чиг үүргийнхээ хүрээнд АНУ-ын Харвардын Бизнесийн сургуулийн профессор Такэучи Хиротакаг /Prof. Hirotaka Takeuchi/ Монгол Улсад урьж, МУИС-ийн эрдэмтэн багш нар, оюутнууд, төр болон бизнесийн байгууллагын төлөөлөлд зориулан лекц, хэлэлцүүлгийг тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Профессор Такэучи Хиротака өнөөдөр /2019.05.08/ үдээс өмнө  МУИС-ийн багш нарт зориулан “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр лекц уншлаа.

Профессор Такэучи Хиротака: "Би МУИС-д хоёр дахь удаагаа сургалт зохион байгуулж байна. Өмнө нь би долоон жилийн өмнө Монголд ирж, МУИС-д лекц уншиж байсан. Манай сургуулийн хамт олон 11 жилийн өмнө ирж, МУИС-тай хамтран ажиллаж эхэлсэн. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэж найдаж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Үүнийг солонгоруулахад Харвардын их сургууль, МУИС-ийн хамтын ажиллагаа тодорхой хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Тэрбээр өнөөдөр үдээс хойш монголыг бизнесийн байгууллагын төлөөлөлд зориулан “Микро эдийн засгийн өрсөлдөх чадвар: салбарын өрсөлдөөн, стратеги, байршил” сэдвээр,  маргааш /2019.05.09/БСШУСЯ болон харьяа байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдэд “Мэдлэгийн менежмент” сэдвийн хүрээнд тус тус сургалт явуулна.

 

 

Такэучи Хиротака:

  • 1976-1982 онд Харвардын Бизнесийн сургуулийн туслах профессор
  • 1983-1997 онд Токиогийн Хитоцубаши их сургуульд дэд профессор
  • 1998-2010 онд Токиогийн Хитоцубаши их сургуульд Олон улсын байгууллагын стратегийн (ICS) Ахисан түвшний сургуулийн захирал
  • 2010 оноос Харвардын Бизнесийн сургуулийн Менежментийн профессороор ажиллаж байгаа юм.

Профессор Такэучигийн судалгааны чиглэл нь

  • “Компанийн глобал стратеги дахь маркетингийн асуудал”
  • “Японы шинэ бүтээгдэхүүний хөгжлийн үйл явцын онцлог”
  • “Японы компаниудын дэлхийд өрсөлдөх чадвар”
  • “Байгууллага дахь мэдлэг бүтээх үйл явц” зэрэг олон чиглэлтэй.

Тэрбээр "Шилдэг туршлагын хувьсгал" бүтээлийг бие даан туурвисны зэрэгцээ бусадтай хамтран “Корпорацийн өөрийн инноваци: Эмх цэгцгүй байдал ба зохион байгуулалтыг удирдах нь”, “Ялгаварт байдлыг удирдах нь: Глобал менежментийн зам мөр”, “Мэдлэг бүтээгч компани” (Уг бүтээл нь Америкийн хэвлэлүүдийн холбооны Бизнес ба менежментийн салбарын 1995 оны "Шилдэг шинэ ном" шагналыг хүртсэн), “Япон өрсөлдөх чадамжтай юу?”, “Мэдлэгийн менежмент дэх Хитоцубаши”, “Тоёотaгийн гайхамшиг”, “Ухаалаг компани” зэрэг бүтээлийг бусад зохиолчидтой хамтран бичжээ. Үүнээс гадна “Харвардын бизнесийн үнэлгээ”, “Калифорнийн менежментийн сэтгүүл”, “Жижиглэнгийн худалдааны сэтгүүл”, “Японы маркетингийн сэтгүүл”, “Бизнесийн үнэлгээ” сэтгүүлүүдэд 30 гаруй, бусад бизнесийн сэтгүүлүүдэд 90 гаруй судалгааны нийтлэл хэвлүүлжээ.

Профессор Такэучи нь үндэстэн дамнасан корпорациудад менежмент, маркетинг, санхүү, бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж дэлхийн өнцөг булан бүрд менежментийн хурал, семинарт тогтмол оролцон илтгэл хэлэлцүүлдэг.

МУИС нь Монголоо манлайлж Дэлхийд өрсөлдөх эрдэмтэн багш, оюутнуудыг бэлтгэн гаргах зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй эрдэмтнийг Монгол Улсад урин лекц, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж