Баатруудын хөшөөнд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Баатруудын хөшөөнд цэцэг өргөв

Баатруудын хөшөөнд цэцэг өргөв

Аугаа их эх орны дайнд ялалт авчирсан дайчдад зориулсан дурсгалын хөшөөг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нээх хүндэтгэлийн ёслол  өчигдөр /2019.05.07/ болж цэцэг өргөлөө.

Хөшөөний нээлтэд ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий Консул А.Ц.Доржиев тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ Алтанбулаг, Карнаковка, Булагтай болон Монгол Оросын бусад тосгон суурингаас 5000 гаруй дайчид фронтод явж эрэлхэгээр тулалдсанаас тэдний олонх нь байлдааны талбарт амь үрэгдсэнийг дурьдаад хатан зоригт баатарлаг энэ үйлсийн ач гавъяагаар дэлхийг фашизмын аюул заналаас аварч чадсан гэдгийг онцоллоо.

Мөн Ерөнхий Консул А.Ц.Доржиев хойч үеийнхэн бидний үүрэг нь хүн төрөлхтнийг аймшигт зовлонгоос чөлөөлсөн өвөг дээдсийн гавъяа дурсгалыг хайрлан хамгаалах, өнгөрсөн дайны хар сүүдэр ертөнцийг дахин дайрахгүй байхад бүхнийг хийх явдал юм гэлээ.

Монгол иргэдийн хөрөнгөөр “Монгол Ард” нисэх эскадрил, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа боссон билээ.

Фашизмын эсрэг хамтын тэмцэл нь Орос, Монголын ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлсэн юм.Ах, дүүгийн нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон хотууд  бол Дархан, Эрдэнэт бөгөөд хамтын хүчин чармайлтаар “Эрдэнэт” комбинат, “Монголросцвет” үйлдвэрийг байгуулсан гэдгийг Ерөнхий Консул тэмдэглэн хэлэв. Хөшөөнд цэцэг өргөсөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямба, Оросын Холбооны Улсын ахмад дайчдын төлөөлөгчдийн тэргүүн, Хиагтын районы захирагч Б.Ж.Нимаев нар баяр хүргэж үг хэллээ.

О.ХИШИГСҮРЭН

Л.НАРАНТУЯА

Алтанбулаг, Дархан хот.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж