Ц.Нямдорж: Монголд шүүх гэж байхгүй болсон | News.MN

Ц.Нямдорж: Монголд шүүх гэж байхгүй болсон

Ц.Нямдорж: Монголд шүүх гэж байхгүй болсон

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.05.08/ Хүний эрхийн үндэсний комиссын "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг сонслоо. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүнд өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлсэн 17 илтгэл, 295 санал, дүгнэлтийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсныг тодруулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Хүний эрхийн үндэсний комисс ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Ц.Нямдорж сайд аа, танай яаманд  Хүний эрхийн комисстой холбоотой хууль боловсруулагдаж байгаа бол ил болго, олон нийтээр хэлэлцүүл.

УИХ-ын гишүүн Л.Болд :

Хүний эрхийн комиссын эрх үүргийг нэмэх шаардлагатай. Хорих ангийн ганц жигүүрт Б.Булганыг хэдэн сар хорьсон. Б.Булган их бухимдалтай байсан. Та нар үнэхээр дэндэж байгаа шүү гээд хашгирч байсан. Харин яг доод давхарт нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байсан юм билээ. Бидэнд хэлээгүй. Эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүх замаар ял хүлээлгэсэн. Одоо нэн даруй суллах хэрэгтэй” хэмээгээд тэднийг суллах санал гаргасан юм.

Энэ үеэр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зориг агсны хэрэг 2-3 хүнийг биш нийгмийг бүхэлд нь айдаст автуулсан. Асуудал нь илэрхий байхад хэн ч дуугардаггүй байсан. Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа учраас нууц айдас. Энэ хэргийг шалгахдаа Монголд мөрдөж байгаа бүх хуулийг зөрчсөн. Эрүүдэн шүүх ажиллагаа 2013 оны наймдугаар сард эхэлсэн. Би 2017 онд сайд болоход энэ асуудал давж заалдах шатны шүүхээр ороод дуусчихсан байсан. Намайг юугаа хийж байсан юм гэдэг асуулт  их ирж байгаа. Тийм учраас би хугацааны хувьд тодорхой хэлж байна. Би энэ асуудлаар ярьж эхэлснээс хойш хоёр жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Асар их бэрхшээлтэй би тулгарсан. Гэхдээ би өөрт учирсан бэрхшээлээ ярихгүй, өрөөлд тулгарсан бэрхшээлийг ярьж болно. Өмгөөлөгчийг нь хүртэл мөрдөж мөшгөсөн. Өмгөөлөгчийн хүүхдийг нь хар тамхины хэрэгт холбогдуулж дарамталж айлгаж сүрдүүлсэн. Хэрэг мөрдөх ямар ч боломжгүй болсон прокурорын орлогч нь энэ хэргийн ажлын хэсгийг ахалсан. Гүйцэтгэх, мөрдөх, шүүхээр хянан шийдвэрлүүлэх, давж заалдах зэрэг бүх ажиллагааг тэр хүний удирдлагын дор хийсэн. Ирсэн өргөдөл бүр дээр би анхаарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил :

Байнгын хорооноос хэн нэгнийг шууд сулла гэдэг чиглэл өгч болохгүй.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Намайг олон жил сайд хийсэн, шорон их бариулдаг гэж надад дургүй  хүмүүс ярьдаг л даа. Аль аль нь үнэн л дээ.  Өнөөдрийн байдлаар 25 орчим хорих байгууллага бий. Хоригдлын бүх байр шинэ шүү. Хүнийг тамлах боломжгүй болгосон шүү. Нэг стандартын болгосон. Монгол хүнд тэнд амьдарч байгаа учраас 20 гаруй жил хорих ангийн нөхцөл байдлыг сайжруулсан, мөн камержуулсан. Хяналт ийм өндөр учраас Төв аймгийн хорих газарт  бэлтгэлийг нь хангаж байгаад аваачин таван хүнийг хорьсон. Энэ бол зүгээр нэг асуудал биш. Энэ бол 1937 оны хэлмэгдүүлэлтийг Монголын төр таслан зогсоож чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Хоног хугацаа алдмааргүй байна. Энэ чинь ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрт там болж байгаа. Одоо хангалттай биш үү. Шүүх дээр асуудал гараад байна. Гарцаагүй хорьж шалгасан эрх мэдэлтнүүд нь одоо байгаад байгаа болохоор нэг тийшээ болгоход хэцүү байна. Та нар энд суучихаад амархан юм яриад байна. Би хоёр жил зургаан сар энэ хэрэгтэй ноцолдож байна. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хурцаар ярьж байгаа эмэгтэй гишүүн байна уу. Тиймээс хууль хяналтын байгууллагыг хурдал гэсэн чиглэл өгсөн нь дээр. Энэ хэргийн араас явсан хүн болгон дээр хэрэг үүсгэсэн. Хуучин прокурор үүнийг хөдөлгөдөггүй байсан. Одоогийн удирдлага нь санаанд хүрч ажиллахгүй байна. Прокурор нэн даруй суллах арга хэмжээ авах ёстой гээд хуулинд биччихсэн байгаа. Прокурор, цагдаа яаж ажилладгийг би гадарлана. Хүсвэл нэг өдрийн ажил. Эрүүдэн шүүхдээ хамгийн муухай, хамгийн харгисаар эрүүдэн шүүсэн. Айлын хашаанд цогцос аваачиж хаяад дөрвөн жил болж байна. Одоо саармагжуулах гэсэн зүйл тасралтгүй хийж байна. Хурдан наад асуудлаа шийд. Энэ Монголд чинь төр байгаа юм уу. Тэр Ерөнхий шүүгчийн томилгоог яагаад хийхгүй байгаа юм. Сар боллоо. Хүний эрхийн комисс зоримог байх хэрэгтэй. Монголд сүүлийн 70 жилийн түүхэнд ийм хэрэг гарсан гэж би сонсоогүй. Их зовоож байгаа. Материалаа нуугаад, жүжиг тавиад байгаа. хүчин мөхөсдөж байна.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Л.Болд гишүүний гаргасан саналыг уншиж танилцуулав. Тус саналд “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийдэгдсэн зарим этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд нэн даруй суллах арга хэмжээ авах” гэжээ. Уг саналын томъёоллоор  санал хураалт явуулахын өмнө Ц.Нямдорж сайд ихэд бухимдан  “Та нар шүүхийг шүүх гээд байгаа юм уу, хаана байна тэр шүүх чинь. Монголд шүүх гэж байхгүй болсон. Даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж  шоронд насаар нь хатаадаг бүлэг  дээрэмчидтэй болсон” гэж хэлэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүйн байнгын хороо шүүх болчихоод байна” гэв.

УИХ-ын гишүүн О.Батнасан: УИХ-ын танхим шүүх биш.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хүний эрхийн комиссын илтгэлийг хэлэлцэж байгаа энэ үед С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой шийдвэрийг байнгын хороо гаргах гэж байна. Хэлбэрийн хувьд байнгын хороо гэмт этгээдийг сулла гэсэн чиглэл өгөхгүй боломжгүй, УИХ Засгийн газарт чиглэл өгч болно харин шүүх, прокурорт зөвлөж болно. Ингэхдээ Эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж юуг үзэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Тиймээс энэ зүйлээр прокурор дүгнэлтээ гаргаж, тухайн шатны шүүхэд дүгнэлтээ хүргүүлдэг хуультай. Шүүх хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргадаг. Энэ хуулийн дагуу явах ёстой бөгөөд энэ хүрээнд байнгын хорооноос зөвлөмж өгөх боломжтой гэв.

Ийнхүү маргаан дагуулсан тус саналын томъёолол 42.9 хувиар дэмжигдээгүй тул Л.Болд гишүүн анхны гаргасан саналаа татаж гишүүдийн саналыг тусган өөрчлөв. Тус шинээр гаргасан томъёололд “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял тулгаж хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй  иргэдийн эрхийг хамгаалах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах” гэсэн санал нь  86.7 хувиар дэмжигдэв.

Үүний дараа Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийхэд асуулт асууж, үг хэлэх гишүүд  байгаагүй  тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

 

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dante 2019-05-08 46.244.29.144

Сайн уу,
Банкууд, моргэйжийн зээлээс залхаж, нэр хүндтэй зээлдүүлэгч хайж байна уу, бизнесээ санхүүжүүлэх сангаасаа залхаж байна уу, эсвэл өр төлбөрөө төлж чадахгүй байгаад санхүүгийн хувьд ичээд байна уу? Санхүүгийн тусламж авах талаар бодож байна уу? яг одоо яарахгүй байгаа бол баталгаатай болон баталгаатай зээлийг өнөөдөр аваарай, хурдан чат эсвэл whatsapp / +35677926593 утсаар холбоо барихын тулд dantecooperativehelp@hotmail.com и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.

Avatar

Зочин 2019-05-08 66.181.187.59

ИСМЭЛ

Avatar

Иргэг 2019-05-08 182.160.40.143

Энэ хүн дэндэж байна шүү дээ.Монголд шүүх байхгүй түүнийг миний шахалтаар Их Хурал гүйцэтгэх ёсотой учир ялтнуудыг бид шийдвэр гаргаж суллая гэж байна.Энэ эрүүл хүний яриа мөнүү.Үүнийг нөгөөр шуугуур Батзандан,Болд нар даган баясаж байнаа.Ялтныг хэн чөлөөлдөгийг мэдэхгүй байна гэж хэлэх аргагүй. Тэхээр юу гэж ойлгох болж байнаа.Мөнхоргил мэтийн хуульчид ичихдээ өнөөдөр эсэргүүцлээ.Цаашид ч санаа нийлэхгүй байхаа даа.

Avatar

Зочин 2019-05-08 103.57.95.32

Увсын дөрвөд ингэж хуцахаар төрт ёс гэж байна уу. эсхүл зориуд хууль зүйн сайд нь хуульчдаа доромжлоод бна уу

Avatar

Иргэн 2019-05-08 66.181.188.33

Шүүхийг нэг, эсвэл хэсэг хүний өнгөөр үнэлж, үгүйсгэх ёсгүй. Тэртусмаа Хууль зүйн Сайд! Хууль, хүчний байгууллагад ийм дур зоргын үйлдэл, хандлага буй болвол төрт ёсны тухай ярихын ч хэрэг алга даа!

Avatar

Зочин 2019-05-08 66.181.180.242

Huuli zuun said n alban yosoor medegdsen bol odoo shuuheer shiidsen buh hergiig huchingui bolgoh heregtei. Shuuhiig buren shinechilsnii daraa shuuhiig dahin ajilluulah heregtei. Yal edelaen bolon edelj baigaa buh huniig tsagaatgah yostoi

Avatar

Irgen 2019-05-08 192.82.64.220

Turiin umchit mungutei kompani, chi esreg zuil yarilaa geed ajlaas khalsan, tegsen munguggui khuniig shuukh ajild erguulj togtooson, ajlaa khiij baigaa. Mungutei bolgond uilchildeg gej khudlaa gedgiig medej avsan. Mungu avsan, mungu avch shiidlee geed ikh bichij, yarikh yum uzsen kharsanaa bicheed ATG ugukhuur yagaad boldoggui yum. Avdag, ugdug, ugsun gej bainga yarij bichikh yum, teriig bicheed ug l dee, khevleliin baga khural khiigeed barimtaa delge.

Avatar

Зочин 2019-05-08 91.65.30.101

Ene Nyamk nek l bish bollai sh dee.

Avatar

НЯМДОРЖ САЙДАД 2019-05-08 202.179.25.213

УГ НЬ НЯМДОРЖ САЙДЫН ХАМГИЙН АМАРХАН ХИЙЧИХ ЗҮЙЛ БОЛ .ХИЛС ХЭРЭГ ТУЛГАЖ ШҮҮН ТАСАЛЖ 25 ГЯНДАН ӨГСӨН ШҮҮГЧ ПРОКУРОР МӨРДӨГЧ НАРЫГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТАХ ШД. . ХИЛС ЯЛЛАГДСАН ХҮМҮҮСЭЭР СӨРӨГ ӨРГӨДӨЛ ГАРГУУЛАХАД Л ЦАГДАА ДЭЭР ЭРҮҮ ҮҮСЧИХМЭЭР ЮМ.

Avatar

. 2019-05-08 66.181.179.244

Шүүгчийн хэрэглэдэг хуулийг Нямдорж өөрөө завааруулсан. Яадаг муу хорчин бэ

Avatar

Зочин 2019-05-08 103.111.68.3

ЭНЭ УЛСЫГ ЧИНь ҮГҮЙ БОЛТОЛ ХУЛГАЙЛЧИХСАН НААД МАНАН ЧИНь.

Avatar

Зочин 2019-05-08 150.129.142.31

М онголд шүүх байхгүй гэж үнэн хэлсэн байна. Дээд шүүхийн иргэний танхимын шүүгч авгай чуул гэж дүр эс гэсэн шүүгч нар байдаг юм. Нотлох баримтыг шүүгч дотоод сэтгэлээрээ үнэлдэг юм гэж намжирдаад л хүчингүй болгочихдог юм байна лээ. Би өөрөө биеэрээ туулж бөөн хохирол амссан. Шударга мудрага шал худлаа . Өгөх мөнгө л мэднэ.

Avatar

Зочин 2019-05-08 66.181.185.84

Монгол хүн амны билэгээр гэдэг хуучны үг байдагсан. Ц.Нямдоржийн амнаас нэг ч өөдтэй үг гарахаа болилоо. .

Avatar

Зочин 2019-05-08 150.129.142.247

УЛС ТӨРЧИД ХУУЛЬЧИД ДОТОРОО ТОЛГОЙ ӨНДӨР ХҮН .

Avatar

zochin 2019-05-08 122.201.23.84

Энэ Нямдорж хөгширч зөнөөд, юу ярих, хэлэхээ мэдэхээ байсан байна. Өөрөө хууль зүйн сайд байхдаа 2 хүүдээ том хаус хоригдолуудаар бариулсан. Өөрөөр энэ улс эх оронд гарт барьж, нүдэнд үзэгдэх юм юу ч хийгээгүй ш дээ

Avatar

Баатар 2019-05-08 202.9.42.29

Нямдоржийн талаар Баатар генерал ноцтой зүйлүүдийг олон удаа яриад байхад энэ хүнийг одоо хүртэл яагаад дураар тавиад байгаа юм вэ монголын тѳр энэ хүнд ямар ѳртѳй болоод ингэж толгой дээрээ шээлгээд байна. Хүрэлсүх энэ хѳгшин зѳнѳгѳѳ татаж ав

Avatar

Зочин 2019-05-08 59.153.114.147

Хууль зүйн сайдын ганц ярьдаг сэдэв нь 3оригийн хэрэг боллоо.нойр нь хүрэхгүй байгаа гж үнэн юм байна.

Avatar

Зочин 2019-05-08 150.129.143.65

Буурал Богдоо галзуурчихжээ

Avatar

Төрийн албан хаагч 2019-05-08 66.181.160.10

Нямдоржоо одоо болно баатар чамайг моодноос гаргачихсан шүүдээ Нэкстийнхэн мэнгэтэд ганц телевизор өгчөөч үзэх юмгүй гэдэг биздээ баатрын хэлснийг үзэгдээ зайлуул

Avatar

Зочин 2019-05-08 202.9.43.113

Монгол улсад шуух байхгуй гэж хууль зуйн сайд нь албан есоор мэдэгдэж байгаа юм байна тэгвэл монголын бух шоронгийн хоригдлыг нэн даруй сулла ард тумэн шаардаж байна

Avatar

Зочин 2019-05-08 59.153.112.86

Тийм биш ээ. нямдорж Хүрэлсүх, Баттулга нар өөрийн эрхийг төрд шүүхийн орчинд тогтоохын тулд ард түмний тархийг Миеагомбын Энхболдын ч гэх шиг эсвэл МАНАН эсвэл Элбэгдоржийн гэдэг үгээр амыг нь таглаж өөрсдийнхөө хар ажлыг амжуулж байна даа. Мэдээж дээрхи дарга нар ноо байсан л байх. Гэхдээ бүх зүйл тэднээс болсон гэвэл худлаа. Жишээ нь мэнгэт хар няидорж өөрөө энэ сиитемд 30 жил дарга сайд хийсэн хүн. тэр үедээ яах гэж тэгвэл тэдэнтэй хуйвалдсан аалз вэ. одоо л нэг их шудрага цагааны дүр эсгэх

Avatar

Иргэн 2019-05-08 66.181.160.10

Ионголийн муу сайн нямдоржтой шууд холбоотой зориг л гэж солиордог болж босоод ирэх биш одоо больмоор юм нямдорж бол ард түмний сонирхолийг өөр тийш хандуулж сонгууль ойртуулах л санаа ба

Avatar

зочин 2019-05-08 66.181.161.105

нямдорж сайд хэзээ ийм энэрэнгүй болчвоо энхбат санжаасүрэн гээл олон хүнийг шоронд тарчлааж алснаа мартчихвуу

Avatar

df 2019-05-08 103.111.68.3

mongold shuuh gej bhgui bolson menget gej l bga shuuhiin yamarch shiidveriig oorchilj chadna

Avatar

Иргэн 2019-05-08 66.181.160.10

lбаатар нямдоржийг ярьваа үнэхээр муурай ыаяд шүү сайхан амьтад үхэх юмаа энэ оронд нь үхвэл таарна

Avatar

Зочин 2019-05-08 202.21.107.112

Өшөрхшш, шудрага дүр эсгэгч Нямдорж ,,зоргигийн аллагын,,,хэргийг замхруулах гэж улайран зүтгэж байна.30 гаруй жил хуулийн байгууллагаар, монгол төрөөр тоглож байгаа зөнөг дөрвөд!!! Залуучуудыг турхирч өөрөө цэвэр ард нь үлддэг нохой зантай нөхөрдөө

Avatar

Зочин 2019-05-08 202.21.107.112

Өшөрхшш, шудрага дүр эсгэгч Нямдорж ,,зоргигийн аллагын,,,хэргийг замхруулах гэж улайран зүтгэж байна.30 гаруй жил хуулийн байгууллагаар, монгол төрөөр тоглож байгаа зөнөг дөрвөд!!! Залуучуудыг турхирч өөрөө цэвэр ард нь үлддэг нохой зантай нөхөрдөө

Avatar

Зочин 2019-05-08 202.126.89.245

Хар тамхины хэрэг 70% өсчөөд байна сайд аа! Танд өөр хэргүүд сонин биш гэж үү? Хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэх, энийг яах уу? Малын хулгайг ялгүй шахам болгосон хууль гаргачаад танд шүүхийг хараах эрх бий юу?

Avatar

zochin 2019-05-08 122.201.23.226

Nyamdorj guai l uneniig helj chadaj baina. busad ni aigaad duugarahgui baina. helseneeree humuust adluulj baigaa dur zurag l haragdaj baina. arai uhaantai humuus oilgoj baigaa bolovuu. setgegdel bichij hun doromjildog humuust zov oilgoh chadvar baihgui sanagddag

Avatar

zochin 2019-05-08 202.179.26.55

nuuch amrag n esvel oir dotnii chun n Zorigiig alsan ,tegeed Nymdorj sandraad orilood ,uurlaad meden budilaad ulam chutguur chiij bna. Nymdorj yg odoo chi zailj uz. Uls ornii chuuch ,tsagdaagiin baiguullagiig b** gutaan doromjil, chi bol ajillaa mededggui, zovchon ondor alban tuschaal gordoj onoog chursen, odoo dald orj uz, oh tiin chuu chin gadaad ruu darga bolj bgaa geluu, icheej ta nai ger bul

Avatar

ЗОЧИН 2019-05-08 122.201.22.227

ИСМЭЛ НЯМДОРЖ НАРТ АШИГГҮЙ , ТААЛАГДАХГҮЙ ТОГТООСОН ХУУЛЬ ЖУРМЫН ДАГУУ ХАРААТ БУС ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙВАЛ ШҮҮХГҮЙ БОЛДОГ ЦӨВҮҮН ЦАГ ДОР АМЬ АРГАЦААЖ ЯВНАДАА МОНГОЛЧУУД !!!

Avatar

Ми Ие 2019-05-08 202.179.26.233

Миегийн хот тойрсон хамаатнууд Монголын Ерөнхий шүүгч Ерөнхий поркурор АТГ-н дарга,Цагдаагийн дарга байсан хар үе Монголд дуусна.

Avatar

МАН-ЫН ГИШҮҮН 2019-05-08 122.201.22.227

ИСМЭЛ НЯМДОРЖ НАРТ АШИГТАЙ ТААЛАГДСАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙВАЛ МОНГОЛ УЛС ШҮҮХТЭЙ , ТЭДЭНД АШИГГҮЙ , ТААЛАГДААГҮЙ ТОГТООСОН ХУУЛЬ ЖУРМЫН ДАГУУ ШҮҮХ ХАРААТ БУС ШИЙДВЭР ГАРГАВАЛ МОНГОЛ УЛС ХУУЛЬ , ШҮҮХГҮЙ УЛС БОЛДОГ ЦӨВҮҮН ЦАГ ДОР АМЬ АРГАЦААЖ ЯВНАДАА МОНГОЛЧУУД !!!

Avatar

МАН-ЫН ГИШҮҮН 2019-05-08 122.201.22.227

ИСМЭЛ НЯМДОРЖ НАРТ АШИГТАЙ , ТААЛАГДСАН ШИЙДВЭР ГАРВАЛ МОНГОЛД ШУДАРГА ШҮҮХТЭЙ , ИСМЭЛ НЯМДОРЖ НАРТ АШИГГҮЙ , ТААЛАГДААГҮЙ ТОГТООСОН ХУУЛЬ ЖУРМЫН ДАГУУ ШҮҮХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАВАЛ МОНГОЛД ХУУЛЬ , ШҮҮХ БАЙХГҮЙД ТООЦОГДДОГ ЦӨВҮҮН ЦАГ ДОР АМЬ АРГАЦААЖ ЯВНАДАА МОНГОЛЧУУД !!!

Avatar

Байсан ч юм шиг 2019-05-08 139.5.218.182

Угаасаа байсан юм уу ????????

Avatar

Зочин 2019-05-08 202.179.24.3

mongold shuuh gej baihgui. nyamdorj gej gants shuuhtei bolson.

Avatar

ХУУЛЬ ШҮҮХ 2019-05-08 180.149.96.90

Шүүхийг УИХ байнгын хоррр орлодог болчихож. Нямдорж хаан юмуу. Энэ ул шүүх засаглалгүй болж сүйрлээ. Хуульчид дуугараачээ.

Avatar

Зочин 2019-05-08 103.212.119.17

Нямдорж ичээсэй

Avatar

Зочин 2019-05-08 103.26.194.115

AWILGAL AWSAN MERGEJLIIN XYANALTIIN BAITSAAGCH NARAA SHUUJ CHADAXGUI BAIGAA ULS XE

Avatar

12345666 2019-05-08 49.0.137.6

Нямдорж гэдэг хүн арай эрт зөнөчихөөд байгаа юм биш үү. Бүх л юмыг БИ БИ БИ .. гэсэн төрийн дөвчин болжээ. Харин ч Нядорж, Болд, Батзандан гэсэн дөвчигнүүрүүд Төрийг самарч Хэн нэгний Захиалгыг биелүүлэх гээд байгаа юм бш биз.

Avatar

Хотын залуу 2019-05-08 43.228.131.110

Ичих нүүргүй худлаа залах юмаа НЯмдорж гэж нэг тэнэг. Энхбатыг авчирч тарчлааж алсанаа яах гээд байна ард түмнийг ой санамжаа алдчихсан гэж бодоогүй биз дээ эсвэл тэр үед танай гэрт ТВ байхгүй байсан юмуу.

Avatar

Иргэн 2019-05-08 72.35.247.131

Энэ хүн ямагт өөрийгөө магтаж бусад хүнийг доош нь хийдэг муухай монгол занг бүрэн эзэмшсэн хүн юм заримдаа ч гэсэн өөрөөсөө ичиж баймаар даа

Avatar

зочин 2019-05-08 64.119.27.237

Бараг 30 жил сайд дарга хийж хууль засч шударга байсны чинь үр дүн ийм л байна шдээ Нямка сайд аа. өөрийгөө толинд харчих. Баатарыг яаж шүүлээ. Түүнээс чинь хойш л ийм болсон замыг нь гаргасан хүн шүү

Avatar

Зочин 2019-05-08 59.153.112.50

Шүүх хурлыг хаалттай хийж Нямдорж ХЗДХ сайд орж өөрөө даргалж байсан тухай Баатар генерал ярьж байсан.Д.Энхбатыг Нямдоржийн зааварчилгаагаар эрүүдэн шүүсэн тухай бас гарч байсан.тэгэхлээр өөрөө өөрийнхөө шүүхийг шүүмжилж орилон эрүү шүүлт гэж бархираад яахав.санаа муутай хүн тул удахгүй өөрөө орно гэдгээ мэдээд ч юм уу үгүй бол байшингаа бариулдаг нөхдийнхөө нөхцөлийг сайжруулж шоронгуудыг өөрчилсэн байлгүй

Avatar

Zochin 2019-05-08 66.181.161.43

Unuudurtuu bol nyamdorj ta l mongoliin snuuh bolood bn.

Avatar

Zochin 2019-05-08 66.181.161.43

Unuudur bol nyamdorj ta l snuuh bolood bn da.

Avatar

Zochin 2019-05-08 120.16.54.163

Nymdorjiin zov.Shuuh uneheeriin ylzrald orood avilgal ogvol hereg tiishee shiidegdseer bgaad. Unen gedeg ug ner hundguitei ijil shuuh ch bas ner hundgui bolj. Shinechlel ee l hurdan hii.

Avatar

Зочин 2019-05-08 178.196.87.18

za za 76 g**** odoo shuuh bolchihson uu! Arsi hederch bainaa. Tsust a*******n Nyamdorj guitsrtgegch naraa sullah geed bachimdaj bna

Avatar

Зочин 2019-05-08 202.131.225.150

шүүхийг янз бүрээр хэлж нэр хүндийг нь унагаж байгаад нямдорж гэдэг ганц шүүхтэй л болох гээд байна л даа. хичнээн хуулийн дагуу, зөв шударга шийдвэр гаргасан ч хар нямдоржид таалагдаагүй бол эн буруу болох гээд байна. энэ ямар монголын төрөөс зайлдаггүй, монголыг хоролж дуусдаггүй босоо ороолон адгийн шулам бэ. сайд хийхээрээ шорон л бариулдаг яагаад гэвэл улсад хэрэгтэйдээ биш хөрөнгөнөөс нь л иддэгт байгаа юм. монголыш сульдааж байна даа. хариу нь хатуу ирэх байх

Avatar

Зочин 2019-05-08 78.175.228.162

За за энэ УИХ чинь сүүлдээ шүүх хурал болж хувирах юм байна л даа, Хэлмэгүүлэлтийг Тагнуулын ерөнхий газар хийсэн гэнэ үү, цагдаа л хийдэг шүү дээ, цагдаа л хэргийг тулган хүлээлгэдэг шүү дээ, Нямдоржийн цаана ямар бодол байгааг одоо л мэдлээ, тагнуулыг өөртөө авах гээд байгаа юм байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж