Вьетнамын волейболчид хожлоо

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

Вьетнамын волейболчид хожлоо

БНХАУ-ын Тяньжин хотноо Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр манай волейболчид Вьетнамын багтай тоглсон ч 0:3 онооны харьцаагаар хожигдлоо. Тус тэмцээнд зургаад эрэмбэлэгдэн тоглож буй Вьетнамын баг өчигдөр Япон, өнөөдөр Монголын багийг хожиж, хэсгээ тэргүүлэв. Тэд шөвгийн наймын Е хэсэгт өрсөлдөхөөр шалгарчээ.

"C" хэсэг:

V.20 Вьетнам-Япон 3:2 (16-25, 22-25, 25-22, 25-22, 18-16)

V.21 Вьетнам-Монгол 3:0 (25-18, 25-14, 25-13)

V.22 Монгол-Япон

18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр улсын шүүгч С.Мөнхдэлгэр ажиллаж байна. Тэрээр өнөөдөр болсон "D" хэсгийн БНСУ-Казахстаны тоглолтын хоёрдугаар шүүгчээр ажиллалаа. Мөн тус тоглолтыг Сүхбаатар аймгийн волейбол сонирхогчид үзжээ.

Арын эгнээний баруун гарт талд улсын шүүгч С.Мөнхдэлгэр.

 

Азийн аварга шалгаруулах тэмцээнд 14 улсын баг оролцож байгаагаас Вьетнам, Тайланд, БНСУ-ын багууд шөвгийн наймд шалгараад байна. Маргааш хэсгийн сүүлийн тоглолт болж шилдэг найман баг бүрэн тодрох юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж