Орон сууцны барилгаас бага насны хүүхэд унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Орон сууцны барилгаас бага насны хүүхэд унаж амиа алджээ

Орон сууцны барилгаас бага насны хүүхэд унаж амиа алджээ

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас дахин нэг хүүхэд орон сууцны дөрвөн давхраас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын VII хорооллын орон сууцны барилгаас бага насны хүүхэд унаж амь насаа алдсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ажээ.

Өнгөрөгч гуравдугаар сард зургаан настай хүү гэрийнхээ гурван давхраас унаж амь насаа алдсан хэрэг гарч байсан юм. Иймд эцэг, эхчүүд үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, галын аюулгүй байдлаа хангах, цонх, тагтандаа хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдээ шалгахыг Онцгой байдал, Цагдаагийн газраас анхаарууллаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж