АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт ажлаа хүлээж авсан. Тэрбээр, Даваа гаригт АТГ-ын бүх ажилчдын хурал зарлаж, ажилчидтайгаа “танилцах” уулзалт зарласан ч гэнэт Төрийн ордонд дуудагджээ. Ийнхүү шинэ дарга ажилчдын хурлаа цуцалж, Төрийн ордонд хоёр өдөр эргэлдэж, “том”-чуудын захиас, даалгавраар АТГ-ынхаа бүтцийг зурсан гэнэ.
АТГ-ын шинэ даргын хамгийн эхний ажил чуулганы танхимд яригдаад байсан 33 их наяд зэрэг дуулиантай хэргүүд биш дотоод томилгоо, бүтэц бололтой. Ямар ч гэсэн ерөнхий бүтцээ гаргаж, Ерөнхийлөгчийн ойрын хүрээний хэд хэдэн хүнийг газрынхаа даргаар томилохоор болсон сурагтай. Түүний томилгоо АТГ-ын мөрдөн шалгах албаас эхлэх мэдээлэл ч гараад эхэлжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ