Торонто Рэпторс бүсийн шигшээд шалгарахад ганцхан хожил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Торонто Рэпторс бүсийн шигшээд шалгарахад ганцхан хожил хэрэгтэй

Торонто Рэпторс бүсийн шигшээд шалгарахад ганцхан хожил хэрэгтэй

НБА-н Дорнод бүсийн хагас шигшээд өрсөлдөж буй Торонто Рэпторс болон Филадельфиа 76 багуудын цувралын 5 дахь тоглолт Канадын Торонто хотын “Scotiabank Bank” ордонд болж талбайн эзэд 125-89 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авчээ. Талбайн эздээс П.Сиакам 25 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд гарааны тоглогчид нь бүгд 10-аас дээш оноо авчээ. Мөн сэлгээнээс С.Ибака 10 оноо авсан байна. Плэй-оффт хангалтгүй тоглодог гэж шүүмлэл дагуулдаг К.Лаури энэ өдөр тун боломжийн тоглож багийнхаа хожилд багагүй хувь нэмрээ оруулсан байна. Тэдний өрсөлдөгч Филадельфиа76 багаас Ж.Батлер 22 оноо авсан бол Т.Харрис 15, Ж.Эмбийд 13 оноо авчээ. Энэ тоглолтонд талбайн эзэн Торогто Рэпторс бүх л талаараа өрсөлдөгчөө илүүрхэж байсан бөгөөд довтолгоо, хамгаалалт нь сайн байв. Холын шидэлт 40 хувьтай гүйцэтгэж байсан бол өрсөлдөгч нь 3 онооны шидэлтээ 25 хувьтай гүйцэтгэсэн юм. Торонто Рэпторс талбайдаа ялалт байгуулснаар цувралын харьцааг 3-2 болгон тэргүүлж байна. Дараагийн тоглолт Филадельфиа76 багийн талбайд баасан гаригийн өглөө болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж