Дундговь аймагт энэ сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, мал, амьтны гоц халдварт өвчин, монгол орны газар хөдлөлтийн байдал зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
Сургалтад Дундговь аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ