ГХЯ-ны Консулын газрын захирал Тайландын цагдаагийн газрын удирдлагатай уулзав | News.MN

ГХЯ-ны Консулын газрын захирал Тайландын цагдаагийн газрын удирдлагатай уулзав

ГХЯ-ны Консулын газрын захирал Тайландын цагдаагийн газрын удирдлагатай уулзав

ГХЯ-ны Консулын газрын захирал Тайландын цагдаагийн газрын удирдлагатай уулзав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын Цагаачлалын албаны Мөрдөн байцаах хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч-генерал Пананчай Чунжайтутай уулзав.

Уулзалтын үеэр Тайланд улсад зорчиж буй манай улсын иргэдийг хил дээр шалгах ажиллагааг хөнгөвчлөх, саадгүй нэвтрүүлэх асуудлаар ярилцсанаас гадна монгол иргэдийн өдүүлж байгаа хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр санал, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тогтов.

Монгол, Тайландын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор Тайландад зорчих манай иргэдийн урсгал жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 15000 иргэн зорчсон байна.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-08 202.131.225.197

Passport deer har tamga darna gej baihaar iimerhuu diplomat arga zamaar asuudliig shiideh ni zuv l doo. Ali ch ulsad hulgaich baij l baidag shd ee. Hulgai hiih ni buruu. Gehdee hulgaigaar dalimdiilj mongol huniig garal ugsaagaar ni yalgavarlaj yasan ch bolohgui…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж