"Гадаад хэлтэй сурагчид монгол хэлний шалгалтад унасан" | News.MN

"Гадаад хэлтэй сурагчид монгол хэлний шалгалтад унасан"

"Гадаад хэлтэй сурагчид монгол хэлний шалгалтад унасан"

"Гадаад хэлтэй сурагчид монгол хэлний шалгалтад унасан"

Боловсролын үнэлгээний төв нь их, дээд сургуульд элсэх сурагчдаас монгол хэл, бичгийн эхний шалгалтыг өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд улс даяар авсан.  Гэвч 1000 орчим шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалтад унаснаас их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болсон тухай яриа гарах болсон. Энэ асуудал болон  элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө юуг анхаарах хэрэгтэйг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.


-Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулсан. Дахин шалгалтад 4500 орчим шалгуулагч орж, 1000 орчим шалгуулагч босго оноогоо авч чадаагүй гэх мэдээлэл байна. Монгол хэл, бичгийн шалгалтын талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалтыг өгөхөд босго   оноог  400-гаар тогтоож өгснөөрөө онцлог. Үүнтэй холбоотойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг улс даяар хоёр удаа зохион байгуулсан. Хэрвээ шалгуулагч өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны шалгалтад ороод тэнцээгүй бол дахин шалгалтад орох нь нээлттэй байсан. Монгол хэл, бичгийн дахин шалгалтын дүн тавдугаар сарын 1-нд гарч, улсын хэмжээнд 1000 орчим шалгуулагч босго оноог давж чадаагүй. Тэгэхээр энэ шалгуулагчдын хувьд их, дээд сургуульд элсэх боломжгүй. Харин Элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрх нь нээлттэй байгаа. Тиймээс шалгуулагчид маань энэ жилийн ЭЕШ-ын дүнгээрээ ирэх жил монгол хэл, бичгийн шалгалтаа сайн өгвөл их, дээд сургуульд орох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэг жил их, дээд сургуульд сурч чадахгүй өнжинө гэсэн үг.

-Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй шалгуулагчдын хэдэн хувийг энэ жилийн төгсөгчид эзэлж байна вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо даваагүй шалгуулагчдад дүн шинжилгээ хийж үзсэн. Шалгуулагчдын дунд нийтлэг анзаарагдаж буй зүйл гэвэл эхний шалгалтдаа тэнцээгүй, дахин шалгалтад ороогүй шалгуулагчид 30 хувийг эзэлж байна. Тэр хүүхдүүд энэ жил их, дээд сургуульд сурахгүй гэсэн үг л дээ. Тийм учраас дахин шалгалтдаа ороогүй. Харин дахин шалгалтад тэнцээгүй энэ жилийн шалгуулагч 60 хувь, өмнөх оны төгсөгчид 10 хувийг эзэлж байна. Ерөнхийдөө өмнөх оны төгсөгчид шалгалтад бэлтгэж ордог учраас ихэнх шалгуулагчид тэнцдэг.

-Монгол хэл, бичгийн шалгалтын агуулга тийм хүнд байна уу. Шалгуулагчид шалгалт өгөхдөө нийтлэг ямар алдаа гаргаж байна вэ?

-Бидний барьж буй бодлого бол энэ хөтөлбөрт суурилсан шалгалт биш. Ерөнхий монгол хүний дараагийн шатны боловсрол эзэмшихэд шаардагдах мэдлэгийг л шалгаж байгаа. Ихэнх төгсөгчдийн хувьд монгол бичгийн уншаад ойлгох чадвар сул байна. Хоёрдугаарт найруулан бичих чадвар буюу эсээ бичих чадвар тааруу байна. Нарийвчилбал, гадаад оронд суралцаж байгаад ирсэн, гадаад хэл дээр хичээл үздэг сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад бүдрэх тохиолдол их байна.

-Монгол бичгийн хичээлийг дунд ангидаа үзэж, суралцдаг ч ахлах ангиудад энэ хичээлийг заадаггүй. Энэ нь монгол хэл, бичгийн шалгалтад шалгуулагчид бүдрэх шалтгаан болж байна уу?

-Миний хувьд монгол бичгийн хичээлийг арван жилийнхээ зургаа, долдугаар ангидаа үзэж байсан. Одоо ч марталгүй уншиж байна л даа. Мөн 2025 онд Монгол Улсын төрийн албан бичиг монгол бичиг рүү шилжих гэж байна. Энэ зорилтыг хангах үүднээс монгол бичгийн чадварыг сайжруулах хэрэгтэй байгаа. Монгол хэл, бичгийн шалгалт өгч буй шалгуулагчдын хувьд “Би олон жилийн өмнө монгол бичгийн хичээл үзсэн. Санахгүй, мартсан” гэх нь бага л даа. Одоо монгол хэл, бичгийн шалгалтад ирж буй эх нь хөрвүүлэхэд хүнд биш юм. Тухайн хүүхэд дунд ангидаа стандарт агуулгаа үзсэн бол хүндрэлтэй зүйл байхгүй.

-Тун удахгүй ЭЕШ эхлэх гэж байна. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог юу вэ. Шалгалтын материалыг шууд засах технологи нэвтрүүлж байгаа гэсэн үү?

-Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи юм. Манай байгууллагад уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг  сайжруулах” төслөөс нийт 50 машин авч өглөө. Бид энэ жил улсын хэмжээнд 34 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгуулагч маань шалгалтаа өгч дуусаад шууд тэр даруйдаа дүнгээ харна. Мөн шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг шууд харах юм. Шууд засалтын машин маань цагт 2500 материал уншдаг. Хурд, хүчин чадал өндөртэй. Хоёрдугаарт уншсан материал болгоныг хэвлэж, нууцлалын баганан кодыг уншина. Энэ машины программ хангамжийг монгол залуус хийсэн юм билээ. Үнэ өртгийн хувьд сайн хэлж мэдэхгүй байна.

-Төгсөгчид шалгалт өгөхдөө юуг анхаарах вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг шууд засахтай холбоотойгоор хариултын хуудсыг зөвхөн харандаагаар бөглөнө. Өмнөх жилүүдэд шалгуулагчид шалгалт өгөх үзэг, харандаатайгаа ирдэг байсан бол энэ жилээс нэгдсэн журмаар харандаа тарааж, ширээнд байрлуулсан байна. Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой учраас нэгдсэн журмаар шалгуулагчдыг харандаагаар хангаж байгаа. Хатуу харандаа  их муу уншигдаад байгаа юм. Өнгөрсөн жил Ховд, Дархан хотод шууд засалтын машиныг туршиж байхад хариуг үзгээр бөглөсөн тохиолдол гарсан. Энэ тохиолдолд шууд засалтын машин уншихгүй гэдгийг анхаараарай.

Энэ жил нийт төгсөгчдийн тоо бага байгаатай холбоотойгоор нийслэл дэх шалгалтын байрыг цөөлж байгаа. Тиймээс энэ жил ЭЕШ өгөх шалгалтын байранд өөрчлөлт орох магадлал өндөр байгаа. Шалгуулагчид маань тавдугаар сарын 15-наас шалгуулагчийн булан руугаа орж, аль шалгалтын байранд шалгалт өгөхөө эртхэн мэдэж аваарай.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2019-05-08 202.131.236.170

Монгол бичиг маш сайн сурах хэрэг гарчээ. Зөв.

Avatar

Hahuulaa uguud l orchihno shdee, za daa mongold suraad ch dee, gadaadad sursan ni deer baih 2019-05-08 108.218.234.108

Hahuulaa uguud l orchihno shdee, za daa mongold suraad ch dee, gadaadad sursan ni deer baih

Avatar

Батнасан 2019-05-08 202.126.89.7

Тэр монгол бичиг чин инженер ба мэдээлэл харилцааны текнилогийн чиглэлээр суралцах төгсөгчдөд ямарч хэрэг болохгүй бүр гай болно. Монгол бичгээр бид ӨВӨР МОНГОЛчуудтай л харьцана.Өөр хэнтэйч харьцахгүй.Иймд 400 гэсэн босго оноогоо болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-05-08 198.16.76.29

ганцхан бичиг сурчихаж чадахгүй юм бол яаж инженер, айти болох вэ дээ чааваас хөөрхий… Тэгтэл энэ босоо бичгийг харин ч зарим айти-ийн залуус challenge гэж хүлээж авч байна лээ шүү ха

Avatar

Zochin 2019-05-08 202.21.108.235

2025 onoos huuchin mongol bichig turiin alban bichig boloh hereg uu? Sain oilgosongui. Ene bol uwchin. Orchin tsahiin mongol bichig usgee sain surgadag bolgoh ni zuw baihuu. Hyatadiin uwir mongoltoi ijil bolj baigaa hereg uu, hyatadiin harya bureldehuun uls boloh gej bgaa um bish uu. Sanaachlagch ni hen br, zorilgo sanaa ni yu we, orchin tsagiin mongol bichig yund yamar saad hohirol uchruulaaf bgaa we. Bodlogogui medleggui shiidwerees ard tumen hohirch zowbol hen hariutslaga huleeh.um bol doo.

Avatar

Зочин 2019-05-08 66.181.160.26

Тэнэгтээд байгаа ч чи гадний туршуул уу? Монгол хүн мөн үү? ямар учиртай ингэж хэлж байна вэ? Монгол хүн монгол бичгээрээ ярьж бичиж хэрэглэх нь муу хэрэг гэж үү? тэр яриад байгаа кирилл монгол бичиг чинь (орчин цагийн) Оросууд оруулж ирсэн юм шд! бид л харин жинхэнэ. Гадний бичиг үсэг монголчлох хэрэглэж байгаа гэхэд хилсдэхгүй! хүн болгон хичээвэл чадахгүй зүйл гэж үгүй тиймээс үндэсний дархлаагаа бэхжүүлж монгол бичгээ хэрэглэх нь маш зөв!

Avatar

Залруулга 2019-05-08 202.131.245.243

Баячуудын хүүхдүүд монгол хэлний шалгалтад унасан. Жич: Угаасаа тэд Монголд амьдрахгүй. А.Цээсүрэн

Avatar

zochin 2019-05-08 103.57.94.49

Олигтой мэдэхгүй гадаад хэл ус хольж ярьсан эцэг,эх царайлсан юмнуудаас болж бүр илүү их хохирно.энэ юү ч биш.Бүр хүн биш болтлоо.Ёс заншлын хувьд тэр энэ гэхийн тэмдэггүй 3-4 зэргийн хүн хогийг монголоос өөр хаана шингээх юм бол.

Avatar

Зочин 2019-05-08 66.181.161.105

Монгол хэлийг хэл биш болгосон МҮҮН ий Насанбаяр мэтийн хог шааруудаас болж хүүхэд хохирох уу,

Avatar

Зочин 2019-05-08 66.181.161.105

Монгол хэлийг хэл биш болгосон МҮҮН ий Насанбаяр мэтийн хог шааруудаас болж хүүхэд хохирох уу,

Avatar

Гоонь эр 2019-05-08 103.57.92.123

Оросын буриад юм уу эсвэл өвөрмөнгол хүүхэнтэй тэнилцана. Хчтад юм уу орос сургуульд ирээдүйн хүүдээ нутагт нь сургаж төлбөр төлөх мөнгөө хэмнэнэ

Avatar

Монгол 2019-05-08 66.181.165.246

Хүүхдүүдийн буруу биш, эцэг эхчүүдийн түмэн буруу!!! Хүүхдийг 1-р ангиас нь монгол хэлээр нь зааж сургахгүй байгаа нь маш том алдаа хийж байна гэсэн үг.

Avatar

Зочин 2019-05-08 59.153.114.125

Монгол хэлээ сурахгүй яасын гэсэн хүмүүс цөм монгол хэлний шалгалтандаа унахаар бичсэн байна хахаха. Би ч гэсэн зориуд яасан юм гэж бичилгүй яасын гэж бичсиймшүү тэгж яриул. Монгол хэл бичиг гэдэг нугалаа явагдаад байгаа юм биш үү энэ тэнэглэлээ болих хэрэгтэй

Avatar

mgl 2019-05-08 202.179.11.230

Бид нар шиг тэнэг улс хаа ч байхгүй. Манай хүүхэд унаган гадаад хэлтэй гэж гайхуулахын тулд ингэж хүүхдээ, яваандаа улсаа хохироож байна. Бие биенээсээ давах гэсэн адгийн зантай өчүүхэн улсдаа. Хүүхдэд 12 нас хүртэл нь гадаад хэл заагаад хэрэггүй. Дунд ангиас гадаад хэлийг тэр хэлээр нь заах хэрэгтэй. Гэтэл нөгөө тэнэг зангаараа гадаад хэлийг монгол хэлээр заах юм.

Avatar

Зочин 2019-05-08 59.153.114.125

Гадаад хэлийг гадаад хэл дээр зааж чадах багш нартай ч юм шиг юм бичих юм хэхэ. Чадалтай багш нар нь 600 мянган төгрөгний цалингаар ажиллаа юу?

Avatar

Зочин 2019-05-08 103.57.92.123

Я закончил ВУЗ в России так как я монгол во вторын у меня нет права на преподавния поэтому занимаюсь другим делом

Avatar

Зочин 2019-05-08 202.21.113.82

Молодой человек, если вы закончили ВУЗ в России то почему так непонятно выражаете свою мысль? Что вы хотели выразить своим предложением, в вашем предложении нарушена причинно-следственная связь содержания?

Avatar

Зочин 2019-05-08 202.170.70.6

Уйгаржин Монгол бичигтэйгээ цуг 13-р зуун руугаа буцацгааж байна. Дотроо бүгд мэддэггүй, хэрэглэдэггүй, дургүй байж олны ѳмнѳ уйгаржин бичгийг хайрлаж байгаа хүний дүр эсгэхээ больж үз. Хэрэггүй бичгийг хэрэггүйгээр нь хая! гүйцээ

Avatar

Зочин 2019-05-08 202.70.34.70

Гадаад хэлтэй гээд монгол хэлээ мэдэхгүй бол ямар хэрэг байх билээ. Монгол хүний тооноос нь хасаад тэр дуртай орон руу нь цөлвөл таарна.

Avatar

зочин 2019-05-08 66.181.161.105

монгол хэл сурах амархан ш дээ

Avatar

Zochin 2019-05-08 202.21.96.212

Onooson nerin ehnii usgiig tomoor bichij surchihaad hutsaarai

Avatar

ЗОЧ 2019-05-08 103.57.93.58

Монгол хүн болж төлөвшихөд хэл хсмгийн эрхэм !!!45 настай хүн 18 настай залуугийн цахим шууданг уншвал бараг ойлгохгүй дээ !!

Avatar

gajig 2019-05-08 43.250.126.3

hutulburt suurilsan shalgalt avah yostoi shvv!? yagaad duriin heden durakiin tolgoid orj irsen asuult, sedeveer avch baigaa yum be???? herev hotolboroin aguulgiin hvreend avaaguim bol naadah chin huuli bus. shvvhed handah heregtei.

Avatar

Зочин 2019-05-08 202.126.88.55

Дундад зуунруугаа марш

Avatar

Зочин 2019-05-08 172.58.75.131

Энэ хэл дээр тэгээд атаа жөтөө хэрүүл маргаан бөөн хар стресс болсон хэдэн үг хэллэг хэрэглэгдэхээс, хүний оюун ухаанд шинэ боломж нээсэн, олигтой юм сурчихаар үг өгүүлбэр байдаг юм уу ер нь?

Avatar

Зочин 2019-05-08 172.58.75.131

Одоо удахгүй хэрэглэдэг хэдэн хар үгнүүд нь цуварч өгөх байх харж л байя

Avatar

Зочин 2019-05-08 223.62.21.35

монгол хэлний шалгалтын босго оноог 450 болгочих .монгол хэл мэдэхгүй бол монгол хүн биш

Avatar

зочин 2019-05-08 202.21.127.166

БИДНИЙ ИРЭЭДҮЙ ХААНА БАЙНАА МОНГОЛЧУУДАА, БҮГД АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ, ТӨРЛӨХ ХЭЛ БАЙХГҮЙ

Avatar

ингэж бичнэ 2019-05-08 202.126.89.6

төрөлх

Avatar

Зочин 2019-05-08 122.201.20.194

haha

Avatar

Зочин 2019-05-08 59.153.114.125

Шүүмжлэх гэсэн өөрөө монголоороо бичиж чаддаггүй. Гүйцээ, шалгалтандаа уналаа өөрөө. "Дараа жил хүртэл шалгалтанд орох эрхгүй" Ингээд л Монгол хэл гэсэн нугалаа явагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж