БНСУ Таван толгой чиглэлд төмөр зам барихад хамтарна

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

БНСУ Таван толгой чиглэлд төмөр зам барихад хамтарна

БНСУ Таван толгой чиглэлд төмөр зам барихад хамтарна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Зүүн Азийг чиглэсэн “Шинэ умардын бодлого” санаачилгын хүрээнд тус улс нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 247 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам барих ажилд хамтрахаар болсон тухай БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газар мэдээлснийг “Korea Times” агентлаг дамжуулжээ. Одоогоор яг ямар түвшинд хамтран ажиллах талаар нарийн мэдээлэл гараагүй байна.

2018 оны наймдугаар сард төмөр замаар дамжуулж бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинэ Умардын бодлого” санаачилгыг танилцуулсан ба энэхүү санаачилга нь хоёр Солонгос, Хятад,Япон, Монгол, ОХУ гэсэн улсуудыг хамрах юм.

БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрсөн сард болсон “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын дарга Ким Сан Гюн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон бусад албаны хүмүүстэй дээрх асуудлаар санал солилцож,  зөвшилцөлд хүрсэн байна.

“Монгол Улс нь газарзүйн байрлалын хувьд  Евразийн төвд оршдог тул Ерөнхийлөгч Мүн Жэ Иний “Шинэ Умардын бодлого”-ийн гол түнш орон болж байгаа юм. Энэхүү хөтөлбөр дээр хоёр улс хамтран ажиллахаар зөвшилцөлд хүрсэн тул тун удахгүй төмөр зам барих болон технологи солилцох ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна” хэмээн БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын дарга Ким Сан Гюн хэлжээ.

Мөн тэрбээр Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл нартай уулзаж, санамж бичигт гарын үсэг зурж, ажлын хэсэг байгуулахаар тохиролцсоноо дурдсан байна.

Энэхүү Санамж бичигт 2010 онд батлагдсан Монголын Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу барилга болон инженерчлэл, төмөр замын технологи, боловсон хүчний солилцоо, мэргэжилтэн бэлтгэх тал дээр хамтран ажиллахаар тусгагджээ.

Эх сурвалж:  KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж