УИХ урвагчтай болсон уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

УИХ урвагчтай болсон уу?

УИХ урвагчтай болсон уу?

Оюутолгой төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний дүгнэлт хууль тогтоогч нарт тараагдаагүй байхад хөрөнгө оруулагчид буюу “Рио Тинто” компанид  очсон нь “УИХ урвагчтай болсон” гэх дуулианыг улам хурцалж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүний тайлбараар бол ажлын хэсгийнхний дүгнэлт тавдугаар сарын 3-нд “Рио Тинто” компанид илгээгджээ. Гэтэл УИХ-ын гишүүд  өнгөрсөн мягмар гаригаас л ажлын хэсгийн дүгнэлттэй  танилцаж эхэлсэн аж. Зарим нь бүр барааг нь ч хараагүй яваа гэнэ.  Гэтэл хөрөнгө оруулагчид УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний санал дүгнэлтэд  тайлбараа давхар хавсаргасан байсан нь анхаарал татаж буй юм.

Зарим гишүүн процедурын алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гэх тайлбар ч хийх болсон.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын тайлбараар бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” руу ажлын хэсгийн дүгнэлтийг илгээсэн гэх ч хэргийн эзэн гэгдээд байгаа хүн нь няцаасан.

Үүнээс болж, УИХ-ын гишүүд бие биедээ итгэх аргагүйд хүрч, урвагч хайх ажилтай болжээ.

Оюутолгой төслийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний дүгнэлт  нь гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд хоёр нь нууцын зэрэглэлтэй байжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж