Италийн Ерөнхийлөгч Испанийн хаанаас уучлалт хүсэв | News.MN

Италийн Ерөнхийлөгч Испанийн хаанаас уучлалт хүсэв

Италийн Ерөнхийлөгч Испанийн хаанаас уучлалт хүсэв

Италийн Ерөнхийлөгч Испанийн хаанаас уучлалт хүсэв

Испанийн хаан Филипп VI

Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла Неопальд болсон арга хэмжээний үеэр Испанийн төрийн дууллыг 1928 онд бичсэн үгтэйгээр нь дуулсандаа тус улсын хаан Филипп VI, түүний эцэг Хуан Карлос I нараас уучлалт хүссэн байна. Энэ талаар “Евро ньюс” мэдээлжээ.

Түүний хэлснээр, Сан Карло опера хауст Италийн Ерөнхийлөгчийн дэргэд Португалийн хамтрагч Марселу Ребелу ди Соза болон Испанийн хаан, эцгийн хамт байсан аж.

Таагүй сэтгэгдэл төрүүлсний улмаас Италийн Ерөнхийлөгчийн нэгэн адил театрын төлөөлөгч ч Испанийн хаанаас уучлалт гуйжээ.

Испанийн төрийн дуулал нь дэлхийн хамгийн эртний дууллуудын нэг бөгөөд одоогоор албан ёсоор баталгаажсан үггүй аж.

Тэртээ 1928 онд дарангуйлагч Мигель Приме де Рива (1870-1930)-гийн хүсэлтээр Хосе Мариа Мотан Испанийн төрийн дууллын үгийг бичиж байжээ.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-08 202.21.108.213

уг н Испанийн ван гэж хэлдэг штэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж