Испанийн хаан Филипп VI
Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла Неопальд болсон арга хэмжээний үеэр Испанийн төрийн дууллыг 1928 онд бичсэн үгтэйгээр нь дуулсандаа тус улсын хаан Филипп VI, түүний эцэг Хуан Карлос I нараас уучлалт хүссэн байна. Энэ талаар “Евро ньюс” мэдээлжээ.
Түүний хэлснээр, Сан Карло опера хауст Италийн Ерөнхийлөгчийн дэргэд Португалийн хамтрагч Марселу Ребелу ди Соза болон Испанийн хаан, эцгийн хамт байсан аж.
Таагүй сэтгэгдэл төрүүлсний улмаас Италийн Ерөнхийлөгчийн нэгэн адил театрын төлөөлөгч ч Испанийн хаанаас уучлалт гуйжээ.
Испанийн төрийн дуулал нь дэлхийн хамгийн эртний дууллуудын нэг бөгөөд одоогоор албан ёсоор баталгаажсан үггүй аж.
Тэртээ 1928 онд дарангуйлагч Мигель Приме де Рива (1870-1930)-гийн хүсэлтээр Хосе Мариа Мотан Испанийн төрийн дууллын үгийг бичиж байжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ