Бага насны хүүхдүүд орцонд газ үнэртэж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхдүүд орцонд газ үнэртэж байгаад баригджээ

Бага насны хүүхдүүд орцонд газ үнэртэж байгаад баригджээ

 Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р дугаар хороонд байрлах орон сууцанд энэ сарын 5-ны өдөр  16-17 насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад баригджээ. Тэднийг газ үнэрлэхийг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тус газарт 20.00 цагийн үед очиж шалгахад орон сууцны орцонд Б, А нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байсан нь үйлдэл дээрээ баригджээ.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр газ үнэртэн мансуурсан иргэдэд Зөрчлийн хуульд зааснаар торгууль оногдуулдаг аж. Харин насанд хүрээгүй хүүхэд хий үнэрлэж мансуурсан гэмт хэрэг хийсэн бол хийu хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог юм байна. Тухайлбал, хүүхэд хийг гэрээсээ авч хэрэглэсэн бол хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд эрүүгийн хариуцлага тооцож хорих ял шийтгэнэ. Харин насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий худалдсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж