ХБНГУ-д жил бүр зохиодог “Норд Арт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд манай улсын 23 уран бүтээлч 53 бүтээлээр оролцохоор болжээ. Үзэсгэлэн 21 дэх удаагаа болж байгаа бөгөөд Европт томд тооцогддог. Энэ жилийн “Норд Арт” үзэсгэлэнд манай уран бүтээлчид “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” сэдвийн дор уран зураг, уран баримал, каллиграф, видео арт төрлийн бүтээлээс үзүүлэх юм байна. Соёлын элч, соёл урлагийн менежер О.Оюунтуяа, урлаг судлаач, менежер Ж.Бодьбаатар нар “Норд Арт”-ынхантай нэг баг болж ажиллах аж. ХБНГУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, “Норд Арт” үзэсгэлэн Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойн хүрээнд манай улс гурав дахь удаа бие даасан үзэсгэлэнгээ “Норд Арт-2019”-т зохион байгуулж байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ