Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр /2019.05.07/ хоёр эрэгтэй амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Ингэхдээ дээрх хэрэг хоёр өөр хороонд гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 21:44 цагт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид цаг алдалгүй очиход 33 настай эрэгтэй Г нь тагтан дээр зогсож байсан аж. Түүнтэй 20 гаруй минут ярилцсаны эцэст тагтнаас буулган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Мөн энэ өдөр тус дүүргийн 11 хороололд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 38 настай эрэгтэй цонхоор үсрэхийг оролдсоныг сэтгэл заслын арга буюу ярилцлага хийж буулгасан байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ