БГД-ийн гэрэлтүүлгийг алсаас удирдах боломжтой

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

БГД-ийн гэрэлтүүлгийг алсаас удирдах боломжтой

Баянгол дүүргийн 2013, 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хороололд суурилагдсан гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэлтэй дүүргийн удирдлагууд танилцлаа.  Энэхүү  үйл ажиллагаанд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Ц.Одонтунгалаг, БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, ШУА-ын ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтанП .Золбаяр болон бусад албаны хүмүү соролцсон байна.

Баянгол дүүрэг 2013-2014 онд нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийнхээ зургаан гэр хороонд 2067 ширхэг гэрэлтүүлэг суурилуулан бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ.

Тус гэрэлтүүлэг нь автомат хяналт удирдлагын системд бүрэ нхолбогдсон, интернэт болон гар утас ашиглан алсын зайнаас хянаж удирдах боломжтой аж. Цаашид дүүргийн 2015, 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон сууцны хорооллын дунд хийгдэх гэрэлтүүлгийг тус технологоор тоноглон 100 хувийн гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөөд  байгаа аж.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж