М.Салах, Р.Фирминьогүй Ливерпүүл Барселонаг бут ниргэв

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

М.Салах, Р.Фирминьогүй Ливерпүүл Барселонаг бут ниргэв

М.Салах, Р.Фирминьогүй Ливерпүүл Барселонаг бут ниргэв

Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолт эхэллээ. Английн Ливерпүүл клуб талбайдаа Барселона клубыг хүлээн авч тоглосон бөгөөд 4-0 харьцаатай хожиж гайхалтай ялалт байгуулснаар аваргуудын лигийн шигшээд сүүлийн 2 жил дараалан шалгарлаа.

  • Ливерпүүл 4-0 Барселона (Д.Ориги 7’,79’, Ж.Виналдум 54’, 56’)

Шар хуудас: Фабиньо 11’, Ж.Матип 66’, С.Бускетс 45+1’, И.Ракитич 53’, Н.Семедо 75’

Улаан хуудас:

Ливерпүүл: А.Беккер, А.Роберстон (Ж.Виналдум 46’), ван Дейк, Ж.Матип, Т.Александр-Арнольд, Ж.Милнер, Фабино, Ж.Хендерсон, С.Мане, Д.Ориги (Ж.Гомез 85’), Ж.Шакири (Д.Старриж 90’)

Барселона: тер Штеген, Х.Альба, К.Ленглет, Ж.Пике, С.Роберто, Ф.Коунтиньо (Н.Семедо 60’), И.Ракитич (Мальком 80’), С.Бускетс, А.Видал (Артур 75’), Л.Суарез, Л.Месси

Хоёр багийн эхний тоглолтонд Ливерпүүл клуб талбайн эздэд 3-0 харьцаатай хожигдож нуман тулгуурт ороод байсан. Ийм ч учраас Ливерпүүл клубт боломж байхгүй гэж үзэх хүмүүс олон байсан ч бөгөөд үүн дээр нэрмээс болж М.Салах болон Р.Фирминьо гэсэн довтолгооны гол тоглогчид бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон байлаа. Үнэхээр боломжгүй мэт хүнд байдлаас Ливерпүүл клуб гайхалтай эргэн ирэлт хийж Л.Месси, Л.Суарезтэй Барселона клубыг 4-2 харьцаатай буулгаж авснаар шигшээ шатанд шалгарлаа. Тоглолтын эхний гоолыг Д.Ориги оруулсан бөгөөд хаалгачаас ойж ирсэн бөмбөгийг нэмснээр эхний гоолыг оруулсан. Тоглолтын 2-р хагаст сэлгээгээр талбайд орж ирсэн Ж.Виналдум 2 минутын зайтай гоол оруулснаар багтаа боломжийг нээсэн. Харин тоглолтын эцсийн цэгийг эхний гоолын эзэн Д.Ориги булангаас ирсэн бөмбөгийг шууд хаалга руу цохин оруулсан юм. Ийнхүү Ливерпүүл клуб 2 тоглолтын нийлбэр дүнгээр 4-3 харьцаатай Барселона клубыг буулган авч аваргуудын лигийн шигшээд шалгарч байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж