Төсвийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

Төсвийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын  Төсвийн байнгын хороо өнөөдөр  чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа төсвийн алдагдал, ДНБ-ний өсөлтийн талаар  гаргасан тооцооллууд хэр үндэслэлтэй талаар асууж байсан.

Сангийн сайд гишүүний асуултад хариулсны дараа үг хэлэх гишүүн гараагүй тул ажлын хэсгээс оруулсан анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураахад Гишүүдийн олонх нь дэмжсэнээр  нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар шийдвэрлэлээ.  Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж  нэгдсэн хуралдаанд оруулахаар  боллоо. Уг асуудлаар асуулт асууж, үг хэлэх гишүүн  гараагүй юм.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж