Тоглолт
-Өнөөдөр УДБЭЧ-ийн гоцлол дуучин Ч.Чинзориг, Т.Наранцэцэг нарын “Мэнд амар” уран бүтээлийн тоглолт “АСА” циркт 19.00 цагаас болно.
-Дуучин Б.Ганзоригийн “Мэнд амар” уран бүтээлийн тоглолт өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт болно.
-Зүүн хүрээ Дашчойлин хийдэд өнөөдөр Хүрээ цам болно. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, ирээдүй хойчдоо гэгээрэлд хүрэн, бурхан бодьсадва нарын гэгээн дүртэй учрахын ерөөлийн дээд болдог юм байна.
-Аялал жуулчлалын үндэсний төвийн “Discover Mongolia” төвд “The Mongolian melody – descendant of the Great Khans” нэртэй монголын ардын урлагийн тоглолт гадаадын жуулчдад зориулан энэ сарыг дуустал 18.00 цагаас ажлын өдрүүдэд болж байна.
– Монголын дуу бүжгийн эрдмийн чуулгын “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт өдөр бүр 18.00 цагаас болно.
– “Түмэн эх” чуулгын тоглолт өдөр бүр 18.00 цагаас Сеүл рестораний баруун талд, Хүүхдийн парк дотор болж байна.
– Үндэсний дуу бүжгийн “Сарны чулуу” чуулгын тоглолт өдөр бүр 18.00 цагаас болно. Тасалбарын үнэ том хүн долоон доллар, хүүхэд таван доллар, монголчууд 5000 төгрөг юм.
Үзэсгэлэн, үзвэрүүд
-Монголын уран зургийн галерейд: Энэ сарын 30-ныг хүртэл өдөр бүр 09.00-17.00 цагаас үзэсгэлэн гарна. Тасалбарын үнэ том хүн 2000 төгрөг, хүүхэд, оюутнууд 500 төгрөг юм. Мөн тус галерейд өнөөдөр “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх аж.
-Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд долдугаар сарын турш өдөр бүр 9.00 – 17.30 цагийн хооронд үзэсгэлэн гарч байна. Том хүн 2500 төгрөг, хүүхэд 200 төгрөг, оюутан 400 төгрөг юм байна. Мөн тус музейд өнөөдөр зураач Б.Баатарзориг, Б.Номин нарын уран бүтээлийн үзэсгэлэн гарч байгаа юм.
-“Хаан банк” уран зургийн галерейд өнөөдөр Ц.Баттулга, Д.Ганболд нарын уран бүтээлийн “Салхи” үзэсгэлэн гарч байна.
-“Улаан гэр” галерейд энэ сарын турш өдөр бүр 9.00 – 17.30 цагаас үзэсгэлэн гарна. Энэхүү галерей нь Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей дотор байрладаг.
-“Занаду арт” уран зургийн галерейд ажлын өдрүүдэд 10.00 – 22.00 цагаас бямба гаригт 11.00 – 19.00 цагуудад уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна.
М.Урин