АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп домогт гольфчин Тайгер Вудсыг Эрх чөлөөний одонгоор өчигдөр /2019.05.07/шагналаа.
Энэ жил 43 настай Т.Вудс өнгөрсөн сард Мастерс тэмцээнд түрүүлж, тус тэмцээний тав дахь цомоо өргөсөн юм. Түүнийг спортод эргэн ирж, амжилт гаргасанд Төрийн дээд одонг гардуулах шалтгаан болжээ. Уг шагналыг АНУ-ын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахад их хувь нэмэр оруулсан иргэнд олгодог билээ.
Тайгер Вудс сүүлийн 11 жил хэцүүхэн цаг хугацааг туулсан юм. Тэрбээр эхнэрээсээ салсанаас гадна нурууны гэмтлийн улмаас хэдэн удаа хагалгаанд орсон. Гэвч дахин спортод эргэн ирж, Мастерсийн тав дахь цомоо өргөсөн юм. Тэрбээр сүүлийн 11 жил том тэмцээнд түрүүлээгүй байсан билээ.
Холбоотой мэдээ