Ирээдүйд үндэсний шигшээ багийн тоглогч болж улсынхаа нэр төрийг хамгаалах шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх “Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа 05-р сарын 09-ны пүрэв гарагт 10:00 цагаас болно.
16, 19 хүртэлх насныхны дунд болох “Элит академи”-ийн бэлтгэлүүд долоо хоногийн мягмар, лхагва гарагт МХБХ-ны талбайд болно. МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Хатем Соусси, Дасгалжуулагчийн боловсрол, залуучууд, өсвөрийн хөлбөмбөгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “Элит академи”-ийн бэлтгэлийг удирдан явуулна.
Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багууд 9, 11-р саруудад Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх учраас академийн үйл ажиллагаа шигшээ багийн тоглогчдыг олон сарын турш тогтмол формтой байхад том нөлөө үзүүлэх юм. Академид суралцахад ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд МХБХ-нд бүртгэлтэй клубт тоглодог авъяаслаг, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй хүүхэд залууст “Элит академи”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байна.
НЭГ БАГ-НЭГ ЗОРИЛГО
Холбоотой мэдээ