Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь үнэн хэлэв | News.MN

Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь үнэн хэлэв

VS

Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь үнэн хэлэв

Ерөнхийлөгчийн зөвлөх асан Н.Алтанхуяг энэ сарын 1-нд мэдээлэл хийж, Ардчилсан намаа С.Эрдэнээс салгаж авна, МАНАН, шударга бусын хонгилын төлөөлөл нь С.Эрдэнэ гэх зүйлийг хэлсэн бол Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "МАНАН гэдэг юмыг үүсгэн байгуулсан хүн нь Н.Алтанхуяг өөрөө" гэж няцаасан юм.

Энэ долоо хоногийн “VS” буландаа Ерөнхийлөгчийн зөвлөх асан Н.Алтанхуяг, АН-ын дарга С.Эрдэнэ нарын байр суурийг хүргэж байна.

Н.Алтанхуяг
Ерөнхийлөгчийн зөвлөх асан

Ардчилсан нам улс орны хөгжил, бодлого, ард түмний амьдрал ахуй ярихаа больсон. Энэ тухай ярихаараа 60 тэрбум, 49 хувийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. Гэхдээ үүнийг АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан нөхөд. Тэд АН-ын нэр хүнд, олон мянган гишүүний итгэл сэтгэлээр тоглож байна. 30 жилийн өмнө АН-д нэгдсэн олон мянган гишүүд ийм зүйлийг дэмжихгүй” гэдгийг хэллээ.

АН-ын мянга, мянган гишүүд маань намын даргын сунгаанд намайг маш сайн дэмжсэн. Зургаа, долоохон мянган саналын зөрүүтэй хөдөөнөөс ирсэн саналыг  МАНАН бүлэглэл,С.Эрдэнэ, М.Энхболд нар нийлж байгаад Баянгол, Баянзүрх өөр бусад дүүрэгт луйвардсан. Би ганц тоо хэлье. Нэг дүүрэг дээр Н.Алтанхуяг дээр 300 санал бичээд С.Эрдэнэ дээр 3000 санал бичих жишээтэй. Тухайн үед нам доторх луйвар манатай улс орон даяар луйвар болж байсан цаг үе учраас дуугүй хаясан

АН-ын удирдлага АН-ыг нам биш болгож байна.

  1. МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемыг АН-д хийж байна. Энэ бол шившиг, гутамшиг. Зөвхөн АН-ын залуучуудын холбооны даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөх үнэлгээ 15-20 сая төгрөг. Ийм нам Монголд байтугай дэлхийд байхгүй. Энэ бол манай Эрдэнийн хийдэг нийгмийн даатгалын сүлжээ болсон. Ингэж ажиллахгүй.
  2. Намаас хасдаг хөөдөг болсон. Ж.Батзандан, Л.Болд хоёр зөв байр суурь илэрхийлсэн. Тэр хоёр С.Эрдэнийн байр сууриас зөрсөн учраас намаас хөөсөн. Тэр хоёрыг хөөгөөд бүлэггүй болсон, хэнд ашигтай юм бэ.

Бид нэг С.Эрдэнэ байтугай 1990 онд Монголын нийгмийг яаж өөрчилсөн билээ. Өөрчилье, нэгдье, нийлье. Хулгайч дээрэмчдээр удирдуулж, тэдний дохио зангаагаар хөдөлдөг цаг хоцорсон. Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нар аа. Та нарт АН дэндүү томдоно шүү. АН чинь Монголын нийгмийг сэрээсэн нам. Одоо шударга ёсыг тогтоох түүчээг эхлүүлэх ёстой нам. Та хоёр энэ нам руу хуруу, хумсаа бүү дүр. С.Эрдэнэ ээ, би чамайг дэндүү сайн мэднэ дээ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалаад юу хийлгээд байгааг нь ард түмэн ч мэддэг болж. С.Эрдэнэ ээ, чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа болио. Хүн гүтгэдгээ болио. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга, чамайг зайлуулна аа.

С.Эрдэнэ
АН-ын дарга

Зөрчил гаргаад намаасаа хөөгдсөн этгээд намын удирдлагуудаа явах ёстой, зайлах ёстой гэж хэлээд асуудал шийдэгдэхгүй. АН өөрийн гэсэн дүрэмтэй, журамтай. Намын дунд шатны байгууллагын шийдвэрээр Н.Алтанхуягийг удаа дараа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр дөрвөн жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хассан. Энэ шийдвэрийг би гаргаагүй. Үндсэн дүрмийн хүрээнд дунд шатны байгууллага гаргасан. Гомдолтой байвал давж заалдах эрхтэй. Гэхдээ улс төрийн намын дотоод асуудлын талаарх гомдлыг аль ч шүүх хүлээж авдаггүй. Н.Алтанхуяг байнга л шохой самбар хоёр барьчхаад баахан юм яриад зогсож байдаг. Ер нь МАНАН гэдэг юмыг үүсгэн байгуулсан хүн нь Н.Алтанхуяг өөрөө шүү дээ, шударга бусын хонгил гээд байгаа зүйлийг ч байгуулсан хүн Н.Алтанхуяг өөрөө. Шударга бусын хонгилоор нь би ч гэсэн чирэгдэж, хэлмэгдээд явж л байсан шүү дээ. Би урдах хойдох янз бүрийн юмаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх сонирхол багатай. Өнөөдөр нотлох баримтуудаар бүх асуудлууд нь нотлогдох байх. Хууль хяналтын байгууллагад удахгүй асуудлуудыг тавих гэж байгаа юм билээ. Тиймээс энэ шийдвэр гэж ойлгож байгаа. Н.Алтанхуягийн яриад байгаа зүйлийг шаардлагатай гэвэл баримтаар гаргаж тавина. Түүн шиг худлаа, үнэн юм яриад байх сонирхол алга. Энэ асуудлаар тун удахгүй манай хуулийн газар хуулийн хяналтын байгууллагад хандана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-08 43.242.242.59

АН ч явуургүй болждээ. Хамгийн гол нь МАНАН-гийн нэг цогц салшгүй хэсэг болсонд л хамаг учир байна.

Avatar

алтанхуяг чадахгүй ээ 2019-05-08 51.15.59.9

АН намын цаашид байна гэж бодож байвал дарга С.Эрдэнэ байх хэрэгтэй харин баттулгын хатгаасаар сөне гэж бодож байвал алтан хуяг байх ёстой. Алтанхуяг нэг засгийн газар тэргүүлээд баахан богд мөнгө босгоод баттулгад бөгсдүүлээд хамаг мөнгөө салхинд сэвээд дуусгасан хүн шүү дээ.

Avatar

Эрдэнэ духлаааааа 2019-05-08 139.5.218.182

Эрдэнэ угаас духлаа Гар….

Avatar

Зочин 2019-05-08 59.153.112.50

Ширүүн ч Эрдэнэ нь шударга

Avatar

Zochin 2019-05-08 120.16.54.163

Erdene Altanhuygiigaa hotlood Uls Turuus yv. Yvaachee…yasan Elbeg shigee ardchilal gej bitgii dur esge….yvaa yv yv.

Avatar

Равдан 2019-05-08 202.9.42.67

Энэ АН гэж ёстой сөнөж байна аа. Ямар олигтойдоо хүн алсан а******н, талийгаачдын нэрээр нийгмийн даатгалын мөнгө хусаж байсан хулгайч АН-ын дарга гээд олон юм гуцаад сууж байхав дээ. Баабарын хэлдгээр унаж болох хамгийн доод цэгтээ тултлаа унаж байх шиг. Уг нь Монголд байвал байж л байхаар овоо төлөвшөөд байсан юмсан. Хайран нам.

Avatar

Зочин 2019-05-08 43.228.131.206

МАН-ын толгойд байгаа махан толгойт бол сэргээн босголт банкны 14 тэрбумаар солонгост казинодоод, дараа нь Жоотуутай нийлж өөрийгөө тагнуулдуулсан гэх хошин шогийн номер Херо баатраар хийлгэж сошиалаар цацсаар байгаад намынхаа толгойд заларсан хорчин, төмөр нударга биз дээ. Эрдэнэ, Хүрэлсүх 2-т биенээсээ дээрдэх юм юу байнаа? Одоо намаа 2 хуваачихаад хэрүүл, хулгай, луйвар, ЖДҮ, тэднийгээ хамгаалахаас өөр юу хийв?

Avatar

Зочин 2019-05-08 43.228.131.206

Жоотуу чамайг зурагтаар занаж байгаад огцруулаа биз дээ, хаягаа буруу тавиад хаа хамаагүй хүмүүс рүү үсчээд элгийн гар юмаа, энэ Жоотуу, Зийтүүгийн утсан хүүхэлдэй чинь.

Avatar

Зочин 2019-05-08 103.57.94.132

С.ЭРДЭНЭ АН-ыг СУРСАН АРГААРАА ЦОНХООР ТҮЛХЭН ӨНДРӨӨС УНАГАЖ АЛАВ!!!

Avatar

Зочин 2019-05-08 43.228.131.206

Алтанхуяг наад үгээ Жоотуу, Зийтүү хоёртоо хэлвэл яг таарна. АН-ын сонгуулийг царцааны нүүдэл болгосон хүн бол ЗИйтүү биз дээ, дараа нь яг энэ аргаараа Жоотууг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн хогийн хорчин бол ЗИ.Энхболд. Тэр үед ЗИйтүү, Жоотуу, Эрдэнэ нар "шонхор" гэх нэг фракцад харьяалагдаж байлаа, харин одоо Эрдэнэ зөв замаа сонгожээ, Энд Миеэ бүр ямарч хамаагүй биз дээ, Зийтүү, Жоотуу 2-ынхоо захиалгаар Миеэг хүртэл хавчуулаад гонгиноод байдаг хогийн балай гар шүү энэ Алтангудас.

Avatar

Зочин 2019-05-08 66.181.176.167

ЭРДЭНЭЭГ БОДВОЛ АЛТАНХУЯГ ЧИНЬ СУРГУУЛЬ ТӨГССӨН ШОРОНД ОРЖ БАЙГААГҮЙ ХУВЬДАА ОЛОН БАРИЛГА БАРИАГҮЙ НИЙГЭМИЙН ДААТГАЛААС ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-05-08 103.57.94.132

Эхнэрээ ЦОНХООР шидээгүй @

Avatar

Зочин 2019-05-08 202.9.42.24

Эрдэнэ том намын дарга гэж байгаа. Топ 10 улс төрчид нэр нь байхгүй. Яана даа хөөрхий

Avatar

Зочин 2019-05-08 202.126.89.107

Эрдэнээ шиг шорон зантай түрэмгий нөхөр нам удирдана гэж юу байх вэ.шууд л п..да наахуугаар нь дууддаг хүн.дэргэд нь алтанхуяг бол лидер шүү.

Avatar

Zochin 2019-05-08 202.179.2.210

altanhuyg nere nam samarhaa bolioroi popuutai niilj

Avatar

Зочин 2019-05-08 64.119.27.125

2 уулаа адилхан хэрээ бие биенийхээ харыг гайхав гэдэг шиг

Avatar

зочин 2019-05-08 202.131.225.150

монголчуупыг эвдрэлцэн муудалцуулж дундаас нь ашиг олох гадны нөлөөнд орж бие биенээ хэмлэхээ болимоор юм. Алтанхуяг ингэж өширхөх ямар нэг асуудал байхгүй гэж бодож байна. нөгөө гадны нөлөө нь бодлыг нь бүрдүүлээд хэлэх үгийг нь заагаад явуулчиж байгаам биш үү. түүнээс ямар нэг санал зөрүүтэй асуудал гарлаа гэхэд ярьж хөөрөөд учраа олно биз дээ. хэлж байгаа, хорыг нь малтаж байгаа байдал нь алтанхуягаас гарах авир биш л байна. ухаатай л баймаар байна цөөн монголчууд минь

Avatar

иргэн 2019-05-08 202.131.242.254

үнэн бодит байдлыг бичсэн юмсан яагаад устгав.тарваганы нэр бичихээр шүүрдээд устгаад хаячив уу?

Avatar

Зочин 2019-05-08 45.41.132.142

Ali ni yalgaagui. Gehdee erdene bol hogiin hulgaich

Avatar

Элбэгжоржид 2019-05-08 202.131.242.254

С.Эрдэнэ дарга болсоноос хойш АН нам биш болсон зүгээр л дүүргийн намын хороо том бодлого том юм ярьж байгаа аятай юм болсон намыг олон нийт лидерээс нь хамаарч дэмжиж байдаг гэвч одоо энэ намд олигтой лидер үлдсэнгүй дээ. үндэсний хэмжээний лидертэй байж үндэсний хэмжээний нам гэгдэх байх. Н.Энхбаярын чигчий хуруунд ч хүрэхгүй лойдорууд энэ намаа авч явна гэдэгт итгэхгүй лбайна. ард түмэн хэн нь хэн бэ гээд дүн тавих байх. будаа гурилаар саналаа өгдөг үе баларсан шүү дээ.

Avatar

Irgen 2019-05-08 66.181.161.19

Erdene gj hun bolih heregtei dandaa muu zuil.hiij.bh ym elbegdorjtoi niilvel zamaa aldlaa l gsen ug.bishu hulgaich hudalch aimasr ymaa

Avatar

Irgen 2019-05-08 202.126.88.51

Elbegdorjiin sait zoriud ingej bgn … bylegleliig 60 terbumiig Erdenetiig yxen xatan xamgaaldag Erdened yamar erx ashig bgn

Avatar

Бүгд адилхан хар хэрээнүүд 2019-05-08 103.14.38.137

АН угаасаа бүгд эрүүгийн гэмт хэрэгтэнгүүд нийлж байгуулсан нам. Ганц олигтой хүнээ саад болоод байхаар нь алчихсан. Замаа цэвэрлээд бүгд дураараа дургиж луйвар дээрэм, бүхий л зүйлийг хийж баяжсан. Банкуудыг албаар дампууруулж хөрөнгийг нь хувааж авсан, олон том обьектуудыг өөрийн болгоцгоосон. Олон хүнийг алсан, Монголын ард түмнийг шууд золиосолж галзуу адгуус мэт авирласаар ирсэн аймшигтай нам.

Avatar

зочин 2019-05-08 66.181.191.133

алтанхуяг намын байраа зараад идчихсэн ш дээ

Avatar

Зочин 2019-05-08 103.26.195.138

хоеул хар хэрээ. монголоос дээрэмдсэн хөрөнгүүдийг нь жирийтэл нь бичээд аль нь илүү хулгайч вэ гэдгийг харчихья.

Avatar

иргэн 2019-05-08 202.21.113.146

Хоёулаа л чөтгөр гэхдээ Эрдэнэ бол шоронд л байх заалттай хүн …..

Avatar

Зочин 2019-05-08 202.131.227.114

Энэ заваан сайт ард түмнийг, улс төрчдийг, намуудыг хооронд талцуулж, яс хаяж, ард түмний тархийг угааж, дундаас нь ашиг хонжоо олох гэсэн арчаагүй газар юм аа.

Avatar

Баяр 2019-05-08 150.129.143.197

Алтанхуяг гэж нүүрсний хулгайч биз дээ

Avatar

Zochin 2019-05-08 174.222.131.60

Altanhuyag bol zugeer l zalitai niigmiin s***r.Altan gadas gej buleg baiguulj bgaad ardchilsan namiig samarsan.Altanhuyagiin namiin darga bh hugazaand ardchilsan nam zadarch bulegleluuded huvaagdaj erh medliin tuluu zodoldoj, bondiin mungiig idezgeesen.Altanhuyagaa chi mongol turiig dahin b** horlo.z**l

Avatar

zochin 2019-05-08 150.129.142.213

Altanhuyagiin zuv erdene gedeg hun ugluu gadaadaas ireed l altanhuyagiig magtaad suuj baisnaa udees hoish genet 180 gradus ergeed er.saidaasaa urvaad zasgiin gazraa ogtsruulsan medeej neg tom alban tushaaltan nuluulsun odoo yariad baigaa yam ni shal hudal

Avatar

Болд 2019-05-08 43.228.131.110

Алтанхуяг Эрдээн хоёр угаасаа хүгийн гарууд. гэхдээ Алтанхуяг бол арчаагүй адгын шаар гэдгээ сүүлийн үед маш сайн харуулж байна. Алтанхуяг ханилж явсан бүх нөхдөө хараалын үгээр булж байна. Энэ хүний бүх найз нөхөд нь дайсан болон хувирсан байх юм. Батүүл Элбгэдорж Сайханбилэг Эрдэнэ Амаржаргал Баабар гээд бүгд л шаарнууд ганцхан Алтанхуяг энхийн цагаан тагтаа юм байхаа.

Avatar

Зочин 2019-05-08 103.57.94.132

С.ЭРДЭНЭ АН-ыг СУРСАН АРГААРАА ЦОНХООР ТҮЛХЭН ӨНДРӨӨС УНАГАЖ АЛАВ!!!

Avatar

Zochin 2019-05-08 202.126.89.214

Эрдэн гэдэг хунд унэн гэх унэт зуйл байдаг юм\nуу

Avatar

Burhan 2019-05-08 202.126.89.154

Altantuya hamt yavsan buk kun ruu dairahyg bodohod lav oligtoi amitan bish

Avatar

Зочин 2019-05-08 202.126.89.154

Altantuya hamt yavsan buk kun ruu dairahyg bodohod lav oligtoi amitan bish

Avatar

Зочин 2019-05-08 103.111.68.3

БАХ МЭЛХИЙ ЗАЙЛААСАЙ, АН БҮҮР ӨНГӨРЛӨӨ.

Avatar

Зочин 2019-05-08 202.21.100.210

Энэ хоёр нөхөр хоёулаа худалч луйварчид итгэх арга байхгүй.

Avatar

Зочин 2019-05-08 182.160.33.96

2-уулаа худалч хулгайч . гэхдээ алтанхуяг нь арай дээр. нөгөөх нь а******н хулгайч дээрэмчин. сэтгүүлч лунтангийн болормааг хүртэл хага цохиж алуулсан есөн бузар нь шүгэлсэн мэлхий..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж