Оросуудын 69 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Оросуудын 69 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг

Оросуудын 69 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг

ОХУ-ын Олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар оросуудын 84 хувь интернэт хэрэглэж байгаагийн 69 хувь нь өдөр тутам ашигладаг гэсэн дүн гарсан байна. Харин интернэт огт ашигладаггүй гэж 16 хувь нь хариулжээ.

18-24 насны залуус бараг бүгд буюу 99 хувь нь өдөр тутам интернэт ашиглаж байгаа бөгөөд тэдний 74 хувь нь өдөртөө тасралтгүй дөрвөөс дээш цаг, харин 25 хувь нь дөрвөөс бага цаг ашигладаг гэжээ.

Хэрвээ интернэтгүй болбол яах вэ гэсэн асуултад 75 хувь нь амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөнө, ийм нөхцөл байдалд дасан зохицож чадахгүй гэсэн бол 37 хувь нь маш их өөрчлөгдөнө, гэхдээ ийм нөхцөл байдалд дасан зохицож чадна гэсэн бол 11 хувь нь интернэтгүйгээр амьдралаа төсөөлөхгүй байна гэжээ.

Судалгааг 2019 оны дөрөвдүгээр сарын 18-нд 1600 хүнийг хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж