Mortal Kombat 11 тоглоомыг түгээсэн сайтуудыг Рунет блоколж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

Mortal Kombat 11 тоглоомыг түгээсэн сайтуудыг Рунет блоколж эхэллээ

Mortal Kombat 11 тоглоомыг түгээсэн сайтуудыг Рунет блоколж эхэллээ

Москва хотын шүүх компьютерийн Mortal Kombat 11 тоглоомын шинэ хувилбарыг хулгайгаар тараасан хоёр сайтыг түр хугацаагаар хандах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан байна. Mortal Kombat тоглоомын 11 дэх шинэчилсэн хувилбар гараад дөнгөж долоо хонож байгаа юм хэмээн РИА Новости агентлаг мэдээллээ.

Тоглоомыг хөгжүүлэгч Warner Bros. Entertainment Inc. компани Москва хотын шүүхэд хандан гомдол гаргасныг ийнхүү хэлэлцэн шийдвэрлэжээ. Тоглоомыг хууль бусаар түгээсэн сайтууд зөрчлөө бүрэн арилгахгүй бол гомдол гаргагч 15 хоногийн дараа эдгээр сайтыг бүрмөсөн хаалгах хүсэлтийг гаргаж болох юм.

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газар хяналт тавих учиртай.

Mortal Kombat тоглоомын анхны хувилбар 1992 онд гарсан бөгөөд гарсан даруйдаа олны сонирхлыг татсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж