1926 оноос хойших бүх мэдээллийг нэгтгэх ажил ОХУ-д эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

1926 оноос хойших бүх мэдээллийг нэгтгэх ажил ОХУ-д эхэлжээ

1926 оноос хойших бүх мэдээллийг нэгтгэх ажил ОХУ-д эхэлжээ

ОХУ татвар төлөгчдийн нэгдсэн бүртгэлтэй болж байгааг ОХУ-ын Татварын албаны дарга Михаил Мишустин Ерөнхийлөгч Владимир Путинтай тавдугаар сарын 6-ны Даваа гаригт уулзахдаа хэллээ.

Михаил Мишустины хэлснээр иргэдийн хөрөнгийн байдлыг илтгэх нэгдсэн бүртгэлийн системийг өнгөрсөн 2018 оны аравдугаар сараас хийж эхэлсэн ажээ. Үүлэн технологийн ачаар ОХУ-ын бүртгэлийн мэдээллүүдийг нэгдсэн санд цэгцлэх боломж олдож байгааг Татварын албаны дарга тэмдэглэсэн байна.

“Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мэдээллүүдийг нэгтгэж байна. Бидний тооцоогоор хоёр жил хагасын хугацаанд бүх мэдээллийг нэгтгэж дуусна. 1926 оноос хойших иргэдийн бүхий л мэдээллийг нэгтгэж, ангилан цэгцэлж байна” хэмээн Михаил Мишустин хэллээ.

Нэгтгэх ажил эхэлснээс хойш буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хойш өнөөг хүртэл 2,7 сая иргэний мэдээллийг цэгцлээд байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж