Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан гэх Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл түүний өмгөөлөгч Г.Батбаярын мэдээлснээр Г.Сарангэрэл нэг тэрбумын нэхэмжлэлээ буцаажээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан удаатай. Улмаар Г.Сарангэрэл О.Баасанхүүг хариуцагчаар татаж нэг тэрбум төгрөг нэхэмжилж байсан юм.
Улсын дээд шүүхээс нэг жилийн ял авсан тэрбээр өнгөрсөн сарын 3-нд суллагдсан юм. Өдгөө Г.Сарангэрэл сургуульд сурахаар бэлтгэж байгаа аж.
Б.ЗАЯА