ФОТО: “Рамадан” сар эхэлж, мусульман шашинтнууд залбирч байна

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

ФОТО: “Рамадан” сар эхэлж, мусульман шашинтнууд залбирч байна

ФОТО: “Рамадан” сар эхэлж, мусульман шашинтнууд залбирч байна

Даян дэлхийн бүх мусульман буюу лалын шашинтны Ариун сард тооцогддог “Рамадан” сар энэ жил тавдугаар сарын 6-ны өдөр эхлэв. Энэ нь билгийн тооллын ес дэх сар бөгөөд хүн төрөлхтний гар дээр Коран судрыг анхлан тавьсан үед тооцогддог байна.

Лалын шашинтнууд сарын туршид өглөө эртлэн босож, сухур хэмээх өглөөний зоогоо барьж, тухайн өдрийн наран жаргатал ганц ч балга ус уулгүй мацаг барьдаг заншилтай бөгөөд энэхүү заншлыг нь Ураза хэмээн нэрлэдэг.

Энэ өдрүүдэд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь махан биеэ тэжээж, юм идэхээс илүү үр дүнтэйд тооцогддог ажээ. Мөн сарын турш мацаг барьснаар нүглээ наминчилж, сайн сайхныг арвижуулна гэж үздэг байна.

Хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийж, буяны замыг мөрдлөг болгох нь энэ сарын хамгийн гол заншил. Сарын турш мусульман шашинтнууд өдрийн гэрэлтэй цагаар тамхи татах, архи уух, зугаа цэнгэл хөөх, эр эмийн харилцаанд орох ёсгүй.

“Рамадан” гэдэг нь араб хэлээр “аагим халуун”, “халуун” гэсэн үг ажээ. Рамадан сар заримдаа өвлийн цагт болдог. Учир нь мусульман буюу лалын хуанли нь сарны тооллоор явдаг тул бидний хэрэглэдэг нарны тооллоос 10 мянга 875 өдрөөр цөөн байдагтай холбоотой аж.

Уншигч танаа дэлхийн өнцөг булан бүрт Рамаданы баярын нээлт хэрхэн болж буйг харуулсан фото мэдээллийг хүргэж байна.

Нидерланд, Утрехт хот дахь Туркийн Улу сүмд хүмүүс залбирал үйлдэж байна.

Афганистанд худалдаачин амттан бэлтгэж буй байдал. Мусульманчууд голдуу алдарт “Сухур” нэртэй зоогоо барьдаг.

Индонез. Өмнөд Суматра дахь сүмд мусульманчууд залбирч байна. Тус улсад дэлхийн хамгийн олон мусульман шашинтай бий.

Рамадан бол сүнслэг байдлын тусгал, залбирал, сайн үйлс хийж, гэр бүл, найз нөхөдтэйгээ хамтдаа байх хугацаа юм. Зураг дээр Сараево хотын иргэд Рамадан сарын баяраа тэмдэглэн, дэнлүү хөөргөж байна.

Иорданы Амман дахь худалдан авагчид.

Индонезийн мусульман шашинтай оюутнууд мацгийн сарын эхний өдрөөс эхлэн Коран судрын хэвлэмэл хувийг уншдаг.

Иракийн мусульман шашинтнууд Рамадан сарын эхний өдөр залбирч байгаа нь.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж