Х.Баттулга Үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож, үг хэллээ | News.MN

Х.Баттулга Үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож, үг хэллээ

Х.Баттулга Үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож, үг хэллээ

Х.Баттулга Үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож, үг хэллээ

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө.

Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгч Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Та бид Монголын Үндэсний кино үйлдвэрийн шавыг тавихаар хүрэлцэн ирээд байна.

Тун удахгүй энд сүндэрлэх Майдар эко хотод нийтдээ 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдах юм.

Майдар хот нь дотоод, гадаадын жуулчдыг ихээр татсан газар байх нь тодорхой бөгөөд ирсэн жуулчдын нүдийг хужирлах зүйлс энэ цогцолборт бас бий болох байх аа. Энэ кино үйлдвэрлэлийн талбайд жилийн турш, цаг уурын хамаарлаас ангид зураг авалт хийх, түүхэн үе шатууд дахь хот айл, хотын архитектурын байгууламжид түүх, уламжлалт соёл ахуйг харуулсан зураг авалт хийх боломжтой болох юм байна.

Миний зүгээс төслийг дэмжиж байгаа гол шалтгаан нь мэдээллийн технологийн нэн сүүлийн үеийн ололтыг кино урлаг өөртөө авч, хэрэгжүүлж байдаг. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компьютер график, видео графикчид эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны үйлдвэрлэл явуулах боломж нээгдэх юм гэж үзсэнийх юм.

Дэлхийн түүхэнд өөрийн гэх байр суурийг баттай эзэлдэг монголын түүх, домог, уламжлалын талаар кино бүтээл туурвих олон улсын уран бүтээлчдэд эх нутагт нь, амьд уламжлал соёл дотор нь бүтээлээ туурвих боломжийг энэ төсөл олгоно гэдэгт итгэлтэй байна.

Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулж эх орон, түүхээ сурталчлах, залуу үеэрээ эх орончоор хүмүүжүүлэх гэх мэт үзэл суртлын ажлуудыг хийдэг. Монгол Улс ч гэсэн 1937 онд анхны хар цагаан буюу уран сайхны “Монгол хүү” нэртэй кино хийж Нью-Йоркийн кино театрт мөн гаргаж байсан.

1990 оноос өмнө монгол кино тодорхой байр, суурь эзэлдэг томоохон бүтэцтэй байсан. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон гэж бодож байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Ардын жүжигчин Н.Сувд, Монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагч нарын хамтаар шав тавих ёслолд оролцлоо.

ҮНДЭСНИЙ КИНО ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР:

Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно.

Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж үзэж байна.

Уг цогцолборт дуутай оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломжтой болно. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эд хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх юм.

Төслийг санаачлагчид энэхүү кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой хэмээн үзэж байна.

Эх сурвалж: www.president.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-07 209.89.142.82

Төмөр зам шиг овоолсон шороо үлдэнэ гэж бодогдоод байх юм. Сөрөг үзэл илэрхийлсэн бол уучлаарай. Зүгээр л түүх, түүний үлдээсэн туршлагаас ингэж харагдах юм.

Avatar

Иргэн 2019-05-07 103.57.92.118

Майдар ч гэх шиг нэртэйгээр нь Будда гээд нэрлэчихгүй ядчихсан с** юмаа

Avatar

зочин 2019-05-07 86.253.46.118

Шинээр барих ч сайхан л байна барьсан барилга байшингаа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байна, тухайлбал манайд циркийн сайхан байр байдаг өнөөдөр хувьд очоод машины зах, циркчид нь байргүй улс гүрэн циркгүй байж болохгүй шүү дээ хуучин ямар сайхан байлаа, буцааж авах нь зөв.

Avatar

Зочин 2019-05-07 150.129.143.100

Майдар хотыг барихад хамгийн багадаа 50 тэрбум доллар болох тооцоо гарсан байсан, энэ мөнгийг манай улс ойрын 30-40 жилдээ гаргаж дийлэхгүй. Бас нэг овоолсон шороо босох гэж байхад оркууд бүтээн байгуулалт гээд бөөн баяр. Өрөвдмөөр үхэрнүүд жэнкогийн луйврыг алга ташаад л хараад бай, хамаг татварын мөнгөөр чинь шороо овоолох гэж байна. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт орох мөнгөөрөө шороо овоолцгоо удахгүй энэ улс мөхөх нь тодорхой болж байна. Кино үйлдвэр барих нь гээд баярлаад бай

Avatar

Kkkkkk 2019-05-07 83.23.240.89

Jun maidar hot \’ve ene hulgaich buur solirol tuslaa haan bgaa tovdiin reklam hiigeed l…….

Avatar

Зочин 2019-05-07 203.217.139.225

Кино үйлдвэр л дутаад байх. Одоо хуучин барилгынх нь оронд өндөр юм босож түгжээ болно.

Avatar

И 2019-05-07 182.160.32.191

Зарим хүмүүс мэдэхгүй зүйлдээ оролцож сургааль айлдаж байх аа азнавал яасан юм? Тэнэгээ зарлаад кк.

Avatar

Зочин 2019-05-07 202.9.43.244

С Бямбагаас еер Монголд кино хийх хунгуй болсон бн шуу найруулагч бэлдэхээ больсон юм бишуу ГЖигжидсурэн гуай сэтгуулч болсон шиг билээ

Avatar

МАЙДАР ТАВХАЙ ЭКО ТОСГОН 2019-05-07 175.38.64.204

ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ, ТООЦОО НТР БАЙНА УУ?! ЖИЛД ХЭДЭН КИНО ХИЙЖ ХЭДЭН ХҮН ҮЗЭХ ВЭ?! КИНО БИДЭНД ЯМАР ХҮРТЭЭЛТЭЙ ЮМ БЭ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж